Ганц бие байхын гайхалтай давуу талууд
Ганц бие, хосгүй яваадаа гутрах хүмүүс олон харагдах болжээ. Гэвч үүний оронд хувь хүн болоод бие хүний хувьд гарч буй олон эерэг зүйлс, өөрчлөлтөнд анхаарлаа хандуулцгаая.
1. Санхүүгийн стрессд бараг өртөхгүй
Ганц бие байхын хамгийн том давуу тал бол өөрийн орлогоо зөвхөн өөртөө л зарцуулдаг. Сингл хүмүүс зээлийн картны өрөнд орох нь хостой хүмүүсийнхээс 21 хувиар, гэрлэсэн хүмүүсээс 27 хувиар, хүүхэдтэй хүмүүсээс 36 хувиар тус тус бага байдаг ажээ.
2. Илүү сайн унтаж амардаг
Хөнжил булаацалдах асуудалгүй, хэн нэгнийг шөнө дунд хаалга тогшихвий гэж санаа зовох зүйлгүй тааваараа унтах сайхан биш гэж үү? Илүү сайн унтаж амарвал илүү сайн толгой ажиллана, сэтгэл санаа сэргэлэн цовоо, гутралд өртөх нь бага байна шүү дээ.
3. Биендээ анхаарах анхаарал нэмэгдэнэ
Нэг үгээр бол өөртөө арчаатай байж сурна гэсэн үг л дээ. Ганц бие хүмүүс илүү ганган, өөртөө арчаатай байдгийг та ч анзаарсан байх. Харин эсрэгээрээ эхнэр/нөхөр, найз залуу/бүсгүйтэй хүмүүсийн өөртөө анхаарах анхаарал нь жил ирэх тусам багассаар л байдаг. Фитнес клубуудын судалгаагаар бол гэрлэсэн хүмүүсээс илүү ганц бие эсвэл салсан хүмүүс илүү их фитнест явдаг бөгөөд ганц бие залуус, бүсгүйчүүд гэрлэсэн хүмүүсээс хоёр дахин их дасгал хийдэг гэжээ.
4. Ажлаа илүү сайн зохицуулна
Хэн нэгэнтэй үерхэх нь амьдралын хуваарьтаа тэр чигт нь өөрчлөлт оруулахын нэр юм. Болзооны цагт тохируулж ажлаа хам хум амжуулж түүнээсээ болоок стресстэж буй өчнөөн л хүмүүсийг харж байлаа. Харин ганц бие байхад тэгэх шаардлагагүй, зөвхөн өөрийнхөө ажлыг л тайван амжуулж болно.
5. Шийдвэр гаргахдаа сайн
Шийдвэр гаргаж чадахгүй байх нь цаг хугацаа, боломж алдах муу талтай. Энэ нь ихэвчлэн хэн нэгэнтэй хамтарч шийдвэр гаргах гэснээс үүддэг байна. Тиймдээ ч ганц бие хүмүүс цаг алдалгүй шийдвэр гаргаж, үр дүнг нь ч хурдан үздэг.
6. Илүү их аз жаргалтай
Хэд хэдэн судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүд гэрлэснийхээ дараа илүү их стрессдэж, аз жаргалтай байх цаг мөчүүд нь мэдэгдэхүйц багасдаг гэжээ.
7. Сексийн хувьд сэтгэл ханамжтай
Ганц бие хүмүүс сексийн амьдралдаа гэрлэсэн хүмүүсээс илүү сэтгэл ханамжтай байдаг гэх хачирхалтай судалгаа бий. Судалгаа бол бодит амьдрал. Энд мэдээж тооны биш чанарын тухай асуудал яригдаж байгаа учраас ганц бие хүмүүс сексийн тал дээр илүү эрх чөлөөтэй, сэтгэл хангалуун байх өндөр магадлалтай аж.