Гал тогоондоо рестораны ахлах тогооч шиг байхад туслах аргууд
Хоол хийх аргыг мэдэх ч, хэрхэн гал тогоонд ахлах тогооч шиг байхыг мэдэхгүй биз дээ? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь та бүхэндээ гал тогоонд хэрхэн ахлах тогооч шиг байх аргуудыг зааж өгөхөөр бэлтгээд байна. Энэ нь таны хоолыг амт чанар сайтай болгохоос гадна цаг хугацаа хэмнэж, илүү ажил хийхээс сэргийлнэ. Нэг ёсондоо маш олон талын ашиг тустай. Тиймээс заавал сурч аваарай.
Бургерын мах бэлтгэж байгаа бол, махаа гол хэсгийг багахан доош дарж, нүх үүсгээрэй. Энэ нь махыг бүрэн гүйцэт болоход туслана.
Бялуу зүсэхдээ хутгаа эхлээд халуун усанд дүрээрэй. Ингэснээр бялуу хутганд наалдахгүй
Нимбэгний шүүс хэрэгтэй байвал, нимбэгээ гараараа дарж өнхрүүлж байгаад, шүршигч савны толгой хэсгийг зоочихно. Ингээд л нимбэгний шүүстэй шүрчигтэй болчихож байгаа юм.
Хутганы бариул хальтираад хэцүү байвал, хоёр гурван ширхэг резин бариуландаа хийгээрэй
Зайдсыг төгс шарахын тулд хэд хэдэн удаа зүсч өгөөрэй
Бялуу зүсч аваад, үлдсэн нь хэсэг нь хуучирч муухай болгохоос сэргийлэхийн тулд хоёр талд нь талх тавиад, шүдний чигчлүүрээр хатгаарай
Өндгийг төгс чанах арга
Ногоон ургамал, ногоог удаан хугацаанд шинэ хэвээр хадгалахын тулд тугалган цаасаар ороогоорой
Бейконыг тугалган цаас дэвссэн шарах шүүгээний тавцан дээр тавьж, 204 хэмд 12 минут шараарай. Хамгийн гоё бейкон бэлэн болно.
Пиццаг ахин халаахаас өмнө бага зэрэг ус цацаж өгөөрэй. Ингээд шарах шүүгээнд хийж халаасны дараа пицца яг л шинэ мэт зөөлөн байна
Ореог сүүнд дүрэхдээ сэрээ ашиглаж байгаарай