Инстаграмдаа оруулсан зураг тань таны бодож байгаагаас илүү олон зүйлсийг хэлж өгнө

Инстаграмыг дэлхийн 500 сая орчим хүн өдөр бүр ашигладаг. Энэ нь зүгээр нэг хүмүүс өөрсдийн зургаа оруулдаг сүлжээ байхаа больсон. Одоо тус сүлжээ нь борлуулалт, интернетэд бараа сурталчлах, тэр ч байтугай судалгааны ажлын хэрэглэгдэхүүн болж ашиглагдаж байгаа билээ. Тэгвэл таны инстгарамдаа оруулдаг зургаар олон зүйлийг мэдэж, таныг ямар хүн болохыг тодорхойлж болдог байх нь. Энэ талаар хамтдаа судалж үзэцгээе.

Зургандаа ямар филтер ашигласан байгаа ч олон зүйлийг илэрхийлнэ

“Sungkyunkwan” их сургуулийн эрдэмтэд 179 хүний инстаграмд (нийт 25394 зураг) хаягт судалгаа хийж үзжээ. Судалгаагаар хүмүүсийн зургуудын филтер, өнгө зэрэгт гол анхаарлаа хандуулж ажилласан байна.

Судалгааны үр дүнд хостой буюу найз залуу/бүсгүйтэй хүмүүс ганц бие хүмүүсийг бодвол илүү тод өнгөтэй филтер ашигладаг аж. Харвардын их сургууль, Вермонтын их сургуулийн судлаачид инстаграм хэрэглэгчдийн 43950 зурагт дүн шинжилгээ хийж, сэтгэл гутралтай хүмүүс инстаграм шинэчлэлт их хийдэг болохыг тогтоосон бөгөөд ихэвчлэн нүүр голлосон зураг оруулдаг хэмээжээ.

Ямар төрлийн зураг илүү их оруулдаг вэ? 

Өдөр бүр өөрийн хийсэн хоолныхоо зургийг оруулдаг хүмүүс байдаг даа. Тайлбар хэсэгт хоолныхоо жорыг бичиж, сэтгэгдэл хэсэгт хүмүүстэй ярилцдаг. Ийм төрлийн хүмүүс өөрийгөө бусдад хэрэгтэй нэгэн гэж мэдрэх дуртай бөгөөд сошиал хаягаа нэг төрлийн блог шиг болгодог.

Харин хайртай хүнтэйгээ авахуулсан зургаа байнга оруулж, миний хайр, миний нар гэхчлэн тайлбар бичсэн байвал, тэд өөрсдийн харилцаанд тулгарсан асуудлаа нуухыг хичээж, хүмүүст өөрсдийгөө жаргалтай байгаа гэж харагдуулахыг хичээж буй хэлбэр гэж үзэж болно.

Таны нүүр зурагнаас өөр юуг олж мэдэж болох вэ?

25-аас доош насны хүмүүсийн профайл зургийг ажиглаж харвал, инээмсэглэсэн байх нь ховор. Үүнийг Английн Лондон дахь Пенсильвани мужийн Мэдээлэл Шинжлэх Ухаан Технологийн Коллеж, Кинг Коллежийн судлаачид олж тогтоосон байна.

Найзыгаа зураг дээр таглаж, дуусашгүй сэтгэгдэл бичдэг хүмүүс ганцаардлаас хол байх бөгөөд нээлттэй зан чанартай. Эсрэгээрээ зурган дээр хэн нэгнийг тагладаггүй хүмүүс бусдаас өөрийгөө тусгаарлах дуртай, ганцааралтай эвлэрч амьдардаг нэгэн байх магадлал өндөр.

Инстаграмд хөвж яваа хүмүүсийг 3 төрөлд хувааж үзэж болно. Эхнийх нь “Мэдээлэл түгээгч”: Энэ төрлийн хүмүүс бусдыг ямагт уриалан дуудаж, нэг ёсондоо инфлюсер үүрэг гүйцэтгэнэ. Мөн асуудал дэвшүүлж, хүмүүстэй сошиалаар дамжуулж ярилцдаг.

Хоёр дахь нь “Энгийн нэгэн”: Тэд өөрсдийн амьдралд тохиолдсон адал явдал, сонирхолтой зүйлсийг зурагт буулгаж, инстаграмд хуваалцдаг. Ингэхдээ тэд бусад хүмүүст сонирхолгүй байх болов уу гэх зүйлсийг огт боддоггүй төдийгүй анхаардаггүй.

Ингээд сүүлийн төрөлд багтах хүмүүс бол “Өөрийгөө суртчилагч“: Өөрийнхөө гоёмсог зургуудаар инстаграмаа дүүргэж, амьдрал нь яаж шат ахиж, өөрөө яаж хөгжиж дэвшиж байгаагаа дагагчиддаа дамжуулна. Тэд өдөрт дор хаяж 10 стори оруулдаг бөгөөд өдөр тутмын амьдралаа тэр чигт нь харуулдаг төрлийн хүмүүс.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!