Мантуутай гахайн мах хийх амтат жор

Хятад ресторанд ороод хамгийн түрүүнд захиалдаг хоолнуудын нэг бол яалтчгүй мантуутай гахайн мах. Аманд ороод л уусдаг зөөлөн таатай амт, нимгэн дэлбээт мантууг гэртээ хийх аргыг оруулж байна.

Орц:

  • Мантуунд:
  • Дээд гурил
  • Хөөлгөгч
  • Бүлээн сүү
  • Давс
  • Сахар
  • Ургамлын тос

Маханд:

  • Гахайн гол мах – 1 кг
  • Сармис – 5 хумс
  • Ногоон сонгино
  • Цагаан гаа – нэг чимх
  • Хуа жу амтлагч (хуйцаанд хийдэг)
  • Синнамон 2-3 савхан ширхэг
  • Соё соус – 3 том халбага
  • Өтгөн жан – 2 том халбага
  • Оёстор соус – 1 том халбага
  • Сахар – 2 том халбага
  • Давс

Махтайгаа хамт салатны байцай мантуундаа хавчуулан идэж болно.

Хийх арга:

1. Эхлээд мантуугаа бүлээн сүү, бүлээн ус, давс, сахар, ургамлын тос, хөөлгөгчөөрөө зуураад бүлээн газар хөөтөл нь тавиарай.

2. Энэ хооронд гахайн гол махаа хальс болон өөхтэй нь алаглуулж дунд зэргийн зузаантай хэрчиж тавина. Сонгино сармисаа хуураад дээрээс нь гахайн мах, цагаан гаагаа хийж хайрс тогттол нь хуураад соё соус, оёстор соус, өтгөн жан, синнамон, хуажу амтлагч, хар перец, давс зэрэг амтлагчуудаа хийгээд 500 мл ус хийж хутгана. Ойролцоогоор цаг орчим зөөлөн гал дээр усыг нь ширгэтэл буцалгаад бага зэргийн соустай үлдээгээрэй.

3. Энэ хооронд мантуугаа хийцгээе. Гурилаа нимгэн хэрчиж бөөрөнхий элдээд яг голоор нь хүчтэй дарахгүйгээр нугална. Наалдахаас нь сэргийлж даавуун дээр түр тавиарай. Эсвэл шууд жигнэж болно.

4. Шөл нь ширгэж, өтгөн соустай болсон махаа гаргаад мантуундаа салатны байцайтай хавчуулан идээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!