Мартах өвчтэй хүмүүсийн сэтгэл өвдөм амьдрал

Альцхаймер буюу ой тогтоолтын гүнзгий алдагдал хэмээх өвчин нь тархины бор гадрын шанаа, зулай, дагзны хэсгийг хамарсан хатангаршил юм. Энэ нь зөвхөн ой тогтоолтын алдагдлаас гадна, үг ярианы хомсдол, юмсыг нэрлэж хэлж чадахгүй байх, хүн танихгүй болох, орон зай цаг хугацааны баримжаа алдагдах, өтлөлт асар хурдацтай явагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Анх 1906 онд Герман эмч энэхүү өвчнийг нээж, өөрийнхөө нэрээр нэрлэсэн байдаг. Өдгөө дэлхий даяар ойролцоогоор 50 сая хүн альцхаймерийн өвчнөөр шаналж байгаа гэх судалгаа бий. Харамсалтай нь 4 альцхаймертай хүн тутмын 1 нь л зөв оношлуулж, эмчилгээнд хамрагддаг байна.

Таны харж буй энэхүү зураг бол альцхаймерийн өвчтэй хүний нэхмэл хийж буй процесс. Яг өмнөх шигээ нэхмэл хийх ёстой ч эхэндээ ямар өнгөтэйг санахгүй, яваандаа ямар дүрстэйг санахгүй байгаа бол сүүлдээ хэрхэн нэхэхийг ч санахгүй байгааг харж болно.

“Энэ зөвхөн хоёр жилийн доторх хийсэн нэхмэлүүд бөгөөд бүр сүүлдээ биедээ ямар нэг зүйл авч явах чадваргүй болсноор зүү утас хэрхэн барихаа ч мэдэхээ больсон” хэмээн альцхаймерийн өвчтэй эмэгтэйн хүү ярьсан байна.

Энэ эмэгтэй анх 54 настайдаа альцхаймерийн анхан шатны үедээ оношлогдсон бөгөөд одоог хүртэл 12 жил амьдарч байгаа аж.

Хүүгийнх нь яриагаар бол “Тэр энэ хугацаанд үг хэлж өөрийгөө ойлгуулах, усанд орох, хооллох, хувцаслах, ганцаараа алхах зэрэг үйлдлүүдийг асрагчгүйгээр хийж чадахаа больсон. Сэтгэцийн эрүүл мэндээс өөрөөр түүний бие махбод сайн байгаа” гэжээ.

Альцхаймерийн өвчтний нэрээ бичиж буй байдал он сарын дарааллын хамт.

Альцхаймерийн өвчнөөс хэрхэн сэргийлэх, бүрэн эмчлэх аргыг одоо ч олоогүй байгаа бөгөөд Африк гаралтай хүмүүс илүү өртөх магадлалтай байдаг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!