Зөвхөн жаахан хүүхэдтэй ээжүүдийн л ойлгох 10 зүйл

Ээж байна гэдэг тэр чигтээ аз жаргал ч гэлээ асар их зүйлсийг золионд гаргадгаараа онцлог. Эрх чөлөө, бүтэн нойр, амар амгалан, гоо үзэсгэлэн гээд л эмэгтэй хүний хувьд хамгийн чухал зүйлс хүүхэд гарсан эхний хэдэн жилд “ор сураггүй” болдог. Энэ хугацаанд эмэгтэй хүн хичнээн удаа сэтгэл гутралд орж, хэдэн удаа шантарч, шөнө нойргүй хонодог гэж бодно? Гэвч тэд хэзээ ч гомдоллодоггүй нь бахархмаар.

1. Хэзээ хамгийн сүүлд тухтай 00 орсноо ч санахгүй

Угаалгын өрөө, ариун цэврийн өрөө рүү орох гэхээр л хойноос дагаж уйлаад, хаалга үүд нүдээд эхэлдэг биз? Ганцхан танайх ч биш, жаахан хүүхэдтэй айл бүхэнд ийм үйлдэл өдөрт хэд гардаг.

2. Ганцаараа дэлгүүр орох нь яг л амралтаа авсан хүн шиг л сэтгэгдэл төрүүлнэ

Хүүхэд жаахан байхад гадуур ганцаараа гарах нь өдрийн од мэт л байдаг. Хаа нэг боломж олдонгуут ганцаараа хувцасны дэлгүүр, бүр байг ээ гэхэд супермаркет тайван орох төдийд л хэсэгхэн зуурын амгалан тайван байдлыг мэдэрнэ.

3. Хүссэнээрээ унтах боломж мөд олдохгүй

Хүүхэд төрөөд эхний 3 жилдээ шөнийн бүтэн нойр гэж юу болохыг бараг л мартана. Шөнөжин хүүхдээ хөхүүлнэ, өдөр нь нэг бол ажилдаа явна эсвэл гэрийн ажлаа хийсээр байтал нэг мэдэхэд л цаг гэгч харвасан сум шиг өнгөрсөн байна. Ээж нар удаан нойргүй явснаас болж сэтгэл гутралд өртөх, ядарч сульдах, дархлаа унах, царай алдах, арьс бүрзийх гэх мэт асуудлууд сэтгэл шаналгадаг.

4. Хүүхэд унтахаар л нэг санаа амарна

Хүүхэд унтахаар санаа амардаг ч төлөвлөсөн ажлаа гялс амжуулах уу эсвэл ядарсандаа болоод жаахан дугхийх үү гэсэн хэцүүхэн сонголттой тулгарна.

5. Найзуудтайгаа уулзах нь “Биелэгдэшгүй даалгавар” болж хувирна

Найзыгаа залгангуут “Найз нь 11 жилийн дараа эргээд залгая” гэдэг шог зураг таны амьдрал дээр биеллээ олсныг одоо л ойлгоно доо.

6. Хүүхдийн нэвтрүүлэг, дууг бүгдийг нь цээжилнэ

Сүүлдээ тэдний юунд дуртай, юунд дургүй, юу үзэхээрээ хоолоо иддэг, юу үзэхээрээ нойр нь хүрдэг болохыг ч андахгүй.

7. Хэзээ хамгийн сүүлд кино үзлээ байз?

Хамгийн сүүлд хэзээ халуун хөөстэй ваннд удаан сууж, гэр лүүгээ яарахгүй сэтгэл тайван гадуур явж, дуртай киногоо шимтэн үзсэнээ санахгүй байх вий.

8. Хүүхэд чимээгүй болох нь сайн зүйл лав биш

Хөлд орсон хүүхэд гэнэт чимээгүй болохоороо хэзээ ч бүтэлтэй юм хийдэггүйг ээж нар маань сайн мэдэх байх. Таны нүүрний будгийг онгичиж, гурил будаа асгаж, өтгөн шингэнээрээ хүртэл тоглож суух удаа бий.

9. Замбараагүй гэр

Зочны өрөөгөөр дүүрэн тоглоом, ширдэг гудас, хоолны үлдэгдэл хөглөрч байдгаас гадна тавилгануудын хаалга бүгд цоожтой болон хувирч, ширээ сандалны булан тохой бүр зөөлөвч материалаар бүрүүлсэн байна.

10. Орондоо ороод хүмүүс амардаг байтал…

Ээж нар орондоо ороод өнөөдөр юу юу болж өнгөрснийг ядарсан тархиндаа эргэцүүлэн санангаа бяцхан үрсээ хөхүүлээд хэвтэж байдаг. маргааш дахиад л энэ бүх явдлууд үргэлжлэх болно. тэрний маргааш ч бас…

Гэхдээ хамгийн хүчтэй хүмүүс бол ээж нар. Тэд энэ их нэргүй ажлынхаа төлөө хэнээс ч юу ч үл горьдож, хүүхдээ хамгийн сайн, эрүүл хүн болгохоор хичээж байдаг. Ээжүүд, эхнэрүүдээ ойлгож хайрлацгаая!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!