Хамгийн амттай Узбек плов хийх хялбархан жор

Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Өнөөдөр та бүхэндээ амттай плов хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ. Хэрхэн хийхийг нэг нэгэнгүй бичсэн байгаа учир та дагаад хийхэд болно.

Орц:

  • Үхрийн мах – 700-800 гр (2 см урт, өргөнтэй шоо дөрвөлжин хэрчинэ)
  • Ургамлын тос – 1/4 аяга
  • Сонгино – 2 ширхэг (жижиглэж татсан)
  • Лууван – 3-4 ширхэг (урт нарийн хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн байна)
  • Ус – 1.5 аяга
  • Давс
  • Хар перец
  • Лаврын навч – 2-3 ширхэг
  • Гоньд – 1 амны халбага
  • Нунтаг халуун чинжүү – 1 амны халбага
  • Урт үрийн будаа – 3 аяга
  • Сармис – 1 багц
  • Халуун ус – 4 ус

Хийх арга:

Пловыг хурганы махаар хийдэг ч гэлээ, энэ нь олдоц муутай тул та үхрийн махаар хийж болно. Мөн тахианы махаар ч хийж болох учир өөрийн дураар махаа сонгоорой.

Цаасан салфеткан дээр махаа тавьж, шүүсийг нь шингээж аваарай. Тогоонд тосоо хийж халаагаад, үүндээ махаа хийж хуурна. Махаа бор болтол нь 7-8 минут хуураарай.

Галаа багасгаад, сонгиноо нэмж хийнэ. Сонгиноо мөн алтан шаргал болтол нь хуурч, гал дээр 5-7 минут байлгаарай.

Одоо луувангаа нэмээд, лаврын навч, давс, перец, гоньд, халуун чинжүү зэрэг амтлагчуудаа хийж хутгаарай.

Одоо 1.5 аяга усаа хуурч байсан махан дээрээ хийнэ. Ус нь мах, ногоог давж гарах хэмжээний их байх ёстойг анхаараарай. Арай бага санагдаж байвал, нэмж болно. Ингээд тогоогоо таглаад, 45 минут зөөлөн гал дээр чанана.

Мах хангалттай зөөлөн болоогүй байвал, ахин 20 минут чанаж болох юм.

Будаа сайтар угааж цэвэрлэнэ.

Угааж цэвэрлэсэн будаагаа чанаж болгосон махан дээрээ хийнэ. Будаагаа махтайгаа хольж хутгаж болохгүй бөгөөд дээр нь тарааж асгахад болох юм.

 

 

Одоо хоолон дээрээ 4 аяга халуун ус хийж буцалгаарай.

Ус нь будаанд шингээд ирмэгц галаа багасгаж, сармисаа будааны голд хийж орхиод, 10-15 минут жигнэнэ.

Ингээд л таны амттайхан плов бэлэн болох юм.

Та сайхан хооллоорой

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!