Ургуулан боддог хүмүүсийн тухай 5 үнэн

Аливаа юм бүхнийг хэтрүүлж төсөөлөн боддог, түүнээсээ болоод өөрөө зовж шаналдаг, ихэнх тохиолдолд энэхүү “чадвар” нь шөнийн цагаар идэвхиждэг хүмүүсийн нойр нь хулжиж, сүүлдээ нойргүйдэлд өртдөг ч тохиолдол бий. Тэднийг битгий буруутгаж зэмлээрэй. Харин тэдний ертөнцийг ойлгохыг хичээхэд тань туслах хэдэн зүйлсийг энд сийрүүлье.

1. Тэд маш эмзэг, мэдрэмтгий хүмүүс

Ямарваа нэг асуудлыг тал талаас нь харж чаддаг төдийгүй “эмпати” буюу үргэлж бусдыг өөрийн оронд тавьж үздэг тул мэдрэмтгий, мэдрэмж өндөртэй байдаг. Юмсыг чухалчлан хүлээж авдаг тул багахан зүйлд ч сатаарч, түүндээ ороогдон өөрийгөө зовоох нь элбэг.

2. Хэтрүүлэн бодох зуршил нь ихэнхдээ гутралд хүргэдэг

Гутранги бодлууд, сэтгэл гутрал зэрэг сэтгэл зүйн сөрөг хэлбэрүүд ихэнхдээ ургуулан бодох зуршлаас үүдэлтэй байдаг. Ихэнх ургуулын бодогчдийн толгойд зах замбараагүй олон бодол байдгаас ихэнх нь сөрөг, харанхуй бодлууд, шийдвэрлэж үл чадах хэрнээ санаа сэтгэлийг ихээр зовоосон зүйлс байдаг нь харамсалтай.

Ийм үедээ хүмүүс дотогшоо болох, нойргүйдэлд өртөх, хоолны дуршил ихсэх/багасах, ажлын эрч хүч хэмнэл алдагдах, амархан гомдоллодог болдог бөгөөд найз, танил хүмүүсээ ийм үед нь ойлгон дэмжиж, бодлоо цэгцлэх, бясалгах хийх, дасгал хөдөлгөөн хийж, ой модонд алхах, цэвэр агаар тогтмол амьсгалж байх зэрэг зөв зүйлд уриалаарай.

3. Сэтгэл зовинолын шинж тэмдэг байж болзошгүй

“Anxiety” буюу сэтгэл зовинол/түгшил нь сэтгэл зүйн тогтворгүй байдлын бас нэгэн хурц хэлбэр юм. Өөрийн төсөөллөөс айх, огт болоогүй, болох үгүй нь тодорхойгүй явдалд санаа зовинож, түгшсэнээр түгшүүртэй хавсарсан сэтгэл гутралд өртөх магадлал өндөр.

Тиймээс хэрвээ энэ шинж тэмдэг нойр, хоолны дуршил, ажил мэргэжил зэрэг амьдралын хэмнэлд тань сөрөг өөрчлөлт авчирч байвал итгэлт хүнтэйгээ өөрийн бодол мэдрэмжийн тухай нууж хаалгүй сайтар ярилцах, мэргэжлийн сэтгэл зүйч/сэтгэл засалчтай цаг товлон уулзаарай. Танд ямар нэг өөрчлөлт харагдах нь гарцаагүй.

4. Бодит байдал, төсөөлөл хоёрыг ялгаж чадахгүйд хүрдэг

Тэд дотроо бол ихэнхдээ бодож буй зүйлдээ ямар нэг оновчтой шийдэл гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг ч, харамсалтай нь үгүй байдаг. Ер нь бол ургуулан бодох зуршилтай болчихсон хүмүүс энгийн хүмүүсээс шийдвэр гаргах чадвараараа дутмаг байдаг. Эцсийн дүнд гарах шийдвэр л чухал учраас замбараагүй бодлуудаа түр хойш нь тавиад, бодит сэтгэлгээгээр байдлыг шинжих гээд үзээрэй.

5. Гэхдээ хэтрүүлэн бодох нь тийм ч муу зүйл биш шүү!

Шөнийн нойрноос хугаслаж, чухал өдрийг баллаж, амьдралыг өөдрөгөөр харахад саад болдог ч гэлээ хэтрүүлэн бодох нь тийм ч муу зүйл биш. Энэ нь таны бодол мэдрэмж, дотоод ертөнцийг илүү сонирхолтой болгож, таныг илүү бүтээлч, уран сэтгэлгээтэй болоход ч тусална.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!