Таны гар мэдээ алдаад байна уу? Тэгвэл ийм учиртай!
Танд заримдаа хөл гар бадайрах, мэдээ алдах мэдрэмж төрдөг үү? Энэ нь мэдрэлийн судас шахагдсанаас цусны эргэлт түр зуур саатсантай холбоотой байдаг бөгөөд алхах болон байрлалаа өөрчлөх үед буцаад хэвийн байдалдаа ордог.
Харин олон удаа дараалж мэдээ алдах, ирвэгнэх гэх мэт шинж тэмдгүүд илэрсэн бол ноцтой өвчний шинж тэмдэг байж болзошгүй юм.
Гар мэдээ алдах нь дараах шалтгаануудтай байж болно.
1. Шилэн хүзүүний остехондроз
Шилэн хүзүүны мөгөөрс ачаалал үүссэнтэй холбоотойгоор өвчилдөг. Өвчний шинж тэмдэг нь гар бадайрах, чилэх, мэдээ алдах зэрэг юм. Мөн толгой өвддөг. Тусгай дасгал хийх хэрэгтэй ба хамгийн чухал нь эмчид хандаж эмгэгийг илрүүлэх явдал юм.
2. Тархмал хатуурал
Мэдрэлийн олон тогтолцооны голомтот гэмтлийн нэн хувирамтгай шинжүүдээр илэрдэг үрэвсэлт өвчин юм. Хамгийн ноцтой өвчлөлүүдийн нэг бөгөөд мэдрэх байдал буурдаг ба гар мэдээ алддаг. Хэрвээ гар мэдээ алдахаас өөр шинж тэмдэг илэрвэл мэдрэлийн эмчид хандаарай.
3. Сувгийн хам шинж
Хөдөлгөөнгүй сууж гараараа ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс (програмист, оёдолчид, хөгжимчид) голдуу өвчилдөг. Хурууны давтагдах хөдөлгөөн нь нарийн сувгаар дамжин шөрмөсийг гэмтээдэг. Мэдрэлийн суваг шахагдсанаас (ялангуяа өглөөгүүр) гар мэдээ алдаж, ирвэгнэх, хорсох мэдрэмж төрдөг байна. Мэдрэлийн эмчид яаралтай хандах хэрэгтэй ба хүндэрвэл хурууны булчин ажиллагаагүй болох аюултай.
4. Венийн Тромбоз өвчний үед гар мэдээ алддаг
Цус нөжрөн урсгалыг хаагдуулснаас болж гар мэдээ алддаг. Тромбозыг нэн даруу оношилж эмчлэхгүй бол ноцтой хүндрэх ба үхжил явагдах аюултай. Хүндрэх үед нь гар хавагнах, судас төвийж гарч ирэх гэх мэт шинж илэрдэг.
5. Цус багадалт, чихрийн шижин өвчний үед ихэвчлэн гар бадайрч мэдээ алддаг ба цусны эргэлт буурч байгаагийн шинж юм.
6. Бугалга, мөр хэсгийн мэдрэлийн эс урт хугацааны үрэвслийн дүнд өвчилснөөс гар бадайрах, мэдээ алдах гэх мэт шинж тэмдэг илэрч болдог.
7. Тархины цус харвалтын (цус харвах) хамгийн аюултай шинж тэмдэг бол гар мэдээ алдах юм. Гар мэдээ алдахтай хамт доод мөч мэдээ алдах, толгой өвдөх, нүд харанхуйлах зэрэг шинж илэрвэл нэн даруй түргэн тусламж дуудаарай!