Нойтон үстэй унтаж болохгүй 6 шалтгаан

Нойтон үстэй унтаж болохгүй 6 шалтгаан

Ихэнх бүсгүйчүүд орой унтахын өмнө усанд орж, үсээ угаачихаад гүйцэд хатаалгүйгээр шууд нойтон үсээ дэрлээд унтчихдаг. Яг үнэндээ үсний гэмтэл, өнгө алдалт, үзүүр салаалах, хэвэнд орохгүй арзайх зэрэг бүхий л шалтгаанууд эндээс үүсэлтэй байдаг.

1. Үсний гэмтэл, хугаралт

Үс нойтон байхдаа хамгийн эмзэг, гэмтэхэд бэлэн байдаг учраас л бид үсээ нойтон дээр нь битгий самна гэдэг зөвлөгөөг олон сонсдог шүү дээ. Нойтон байгаа үсийг хамаа намаагүй дарж унтах нь шууд хугалж байна л гэсэн үг.

2. Ханиад хүрнэ

Ялангуяа хүйтний улиралд нойтон үстэй унтах нь ханиад хүргэх, шөнө дааруулах, тухгүй унтахад нөлөөлнө.

3. Өглөө босоод үсэндээ 2 дахин их цаг зарцуулна гэсэн үг

Нойтон байхад нь дарж унтсан үс өглөө босоод “арслан тайжийн толгой” шиг болчихдогийг бид бүгд л мэднэ. Ингэснээр өглөөний цай уух цагаасаа хомслон байж үсэндээ хоёр дахин их хугацаа зарцуулж, хоёр дахин удаанаар халуун сэнс, индүү, хайчаар түлж янзална гэсэн үг. Харин үүний оронд үсээ гүйцэд хатаагаад эвтэйхэн эмхэлж, торгон дэрэн дээрээ тавьж унтвал сэгсийлт багатай, намирсан үстэй сэрэх болно.

4. Нян үржих боломжийг бүрдүүлнэ

Нойтон, чийглэг орчинд нян бактери илүү их үрждэгийг бид мэднэ. Тэгвэл мэдсээр байж энэ орчинг бүрдүүлж, үсэндээ ч тэр, нүүрэндээ ч тэр бохир оруулах хэрэг байна уу? Шөнийн туршид үсэнд үржсэн бактери дэрээр дамжин нүүрэнд ч мөн наалдаж батга гаргах, улаан тууралт үүсгэх аюултай.

5. Үсний өнгө амархан алдагдана

Нойтон үсний чийг болон төрөлх тос нь дэрэнд хурдан шингэж, тэр хэрээр үсний өнгө (хэрвээ будагтай бол будаг нь ч мөн адил) хурдан алдагдаж, наранд 80 хоног малгайгүй явсан мэт л гандуу харагддаг болно.

6. Үсний уналтыг эрчимжүүлнэ

Нойтон байгаа эмзэг үс шөнөжин дарагдсанаас болж хуйхнаас амархан тасарч, үсний уналт ихэснэ. Нойтон үстэй унтах давтамж ихсэх тусам үсний уналт түргэсэж, шингэрэн эмчилгээний шампунь хэрэглэхээс өөр аргагүй болно гэдгийг санаарай.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!