Гэртээ заавал байлгах ёстой тасалгааны ургамлууд

Нэг жишээ дурьдахад анх 1995 онд АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн оффистоо фэнг шүй-ийн мэргэжилтэн хөлсөлж байжээ. Пун Ин хэмээх тэр хүн Трампын олон давхар цамхаг руу ороод л шууд муу энерги мэдэрч “Бидний зааварчилгааг бүрэн гүйцэд дагахгүй бол бид тантай ажиллаж чадахгүй шүү” хэмээн анхааруулж, оффис дотор нь хогийн шахуу, муу энерги татаж, хүчилтөрөгч булаалддаг ургамал олон байгааг анзаарсан гэдэг.

Гэрт болон оффисийн өрөөнд байхад тун тохиромжтой (заавал байх ёстой) аз жаргал, эд баялаг, хайр сэтгэлийн урсгалыг сэргээгч ургамлуудыг танилцуулж байна. Нэмж хэлэхэд фэнг шүй бол шашин, мухар сүсэг огт биш харин орон зай, энергийн урсгалын зөв зохион байгуулалт бүхий эртний Хятадын нэг төрлийн ШУ юм.

1. Хайр дурлалыг бататгагч: Жасмин ба цээнэ цэцэг

Урагшаа харсан цонхны тавцан дээр болон унтлаганы өрөөнд үүднээс хол байхад тохиромжтой. Цээнийн цэцгийн анхилам үнэр нь романтик харилцааг сэргээж, хосуудын эв нэгдлийг улам бататгадаг.

2. Эд баялаг дуудагч: Мөнгөний цэцэг

Бидний хамгийн түгээмэл мэддэг мөнгөний цэцгийг шинээр бизнес эхлүүлэх, орлогоо нэмэгдүүлэхэд хүч оруулах зорилгоор тарихад тохиромжтой.

3. Аз дуудагч: Тасалгааны хулс

Ихэнх хүмүүс тасалгааны хулсыг мөнгө, эд баялаг дуудагч хэмээн андуурдаг. Түүнээс гадна хулсны тооноос хамаарч зорилго нь өөр болно. Нэг хулсыг дангаар нь байлгадаггүй, хоёр хулсыг хайр дурлалын асуудалдаа аз дуудах зорилгоор, 3 хулсыг аз жаргал дуудах зорилглло, 5 хулсыг хичээл номоо амжилттай байлгаж бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх зорилгоор, 7 хулсыг гэр бүлийн эрүүл мэнд, эвтэй харилцааг сэргээх зорилгоор, 8 хулсыг эд мөнгө дуудах зорилгоор, хамгийн дээд талдаа 9 ширхэг хулсыг амьдралдаа аз дуудах, бүтэлгүйтлээс хамгаалах зорилгоор бэлгэдэж тарьдаг байна. Тасалгааны хулсыг өрөөний голд байрлуулах нь зохимжтой.

4. Амгалан тайван байдал, эерэг энерги дуудагч: Лили

Таримал лили нь өрөөний агаарыг цэнгэгшүүлж, тоос тортогийг багасгадаг. Тиймээс энэ цэцгийг эерэг бүхнийг өөрөөсөө ялгаруулагч хэмээн бэлгэшээж стресс бууруулдаг хэмээн үздэг. Ялангуяа оффисийн өрөөнд болон хэрвээ та гэрээсээ ажилладаг бол гэрийнхээ ажлын хэсэгт байлгахад нэн тохиромжтой.

5. Хамгаалагч: Зуун наст

Муу муухай зүйлс, сөрөг энергиэс хамгаалагч олон талт зуун настыг угаалгын өрөөтэй ойр байлгаж болох бөгөөд эс бөгөөс хурц өнцөг бүхий булан тохойд байлгавал тохиромжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!