Гэрийн нөхцөлд үсээ өтгөрүүлж, ургуулахын тулд эдгээрийг дагаж мөрдөөрэй

Хүйтний улирал хэдийн иржээ. Гадаа хүйтрэх тусам бидний үс улам бүр гэмтэж, шим тэжээл дутагдаж эхэлдэг. Та хангалттай чийгшүүлж, зөв арчилахгүй бол үс унаж, ургах нь бүү хэл шингэрч, салаална. Иймд өнөөдөр та бүхэндээ үсээ хэрхэн арчилж, ургуулах талаар зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Витамин В-12-ийг хэрэглэ

Хэрэв таны үсний гэмтэл арилахгүй, ургаж өгөхгүй байвал таны биед В-12 витамин дутагдсан байж болох юм. Энэ нь үсний ургалт хийгээд эрүүл байдалд онцгой нөлөө үзүүлдэг тул тус витаминыг өдөр тутамдаа уух хэрэгтэй. Гэхдээ эхлээд эмчид хандаж, хэр хэмжээтэйг уух талаар зөвлөгөө аваарай.

Хуйхандаа иллэг хийх

Хуйхандаа иллэг хийх нь цусны эргэлтийг сайжруулах бөгөөд цус үсний уутанцар руу илүүтэй урсаж, ургалтыг идэвхжүүлнэ. Хурууны өндгөөр хуйхандаа иллэг хийх ба та үүнийг үсээ угааж байхдаа ч хийж болох юм.

Үсээ зөв хатаах

Үсээ хатаахдаа алчуураар үрж арчиж болохгүй. Нойтон үс хоорондоо үрэлцсэнээр илүү хэврэг болж, амархан гэмтдэг. Иймд үсээ угаасны дараа алчуураар хэсэг боож, усыг нь шингээж авах хэрэгтэй.

Торгон дэр дэрлээрэй

Таны дэрлэж байгаа дэр хүртэл үсний эрүүл байдалтай холбоотой гэдгийг та мэдэх үү? Даавуун дэр нь үсний чийгшлийг өөртөө шингээж аваад, үсийг хуурайшуулдаг. Харин үс хуурайшсанаар ямар үр дүнтэй нүүр тулахыг та сайн мэднэ. Тэгвэл одооноос торгон материалтай дэр дэрлэж байгаарай. Энэ нь үс ба дэрний хоорондох үрэлтийг багасгаж, улмаар гэмтлийг бууруулдаг

Үсээ боодог аргаа өөрчил

Үсээ чанга дээш боохоос татгалзаарай. Ингэснээр үс их хэмжээгээр унаж, маш хэврэг болдог талтай. Тиймээс үсээ боохоор бол доор, бас сулхан боож байгаарай.

Үсээ хүйтэн усаар зайл

Үсээ угаасны дараа хүйтэн усаар зайлж байгаарай. Энэ нь үсийг илүү бат бөх хийгээд эрүүл болгоно.

Оливын тос ашигла

Оливын тос нь үсийг тэжээлээр хангана. Энэ нь антиоксидант, Е аминдэмээр баялаг тул үсний ургалтыг дэмжиж, гялалзсан зөөлөн болгоно. 1/4 аяга тос аваад, үсэндээ түрхэж, хэдэн минутын турш иллэг хийгээрэй. 15-30 минут байлгаад шампунь ашиглаж угаана.

Үсээ чийгшүүл

Үсээ ургуулж, эрүүл байлгахын тулд чийгшэл юу юунаас илүү хэрэгтэй. Тэгвэл та өндөгний шарыг ашиглаж, үсээ чийгшүүлж болох юм. 2 ширхэг өндөгний шар дээр 2-3 дусал нимбэгний шүүс хийж хөөсөртөл хутгана. Үүнийгээ үсэндээ түрхэж, гадуур нь малгай өмсөөд 30 минутын дараа хүйтэн усаар зайлж угаагаарай.

Хооллолтондоо анхаар 

Үсээ эрүүл байлгахын тулд биеэ эрүүл байлгах хэрэгтэй. Үүний тулд эрүүл зөв хооллолт маш чухал. Та уураг (загас, мах, шош), А, С витамин (лууван, цитрус, хулуу) агуулсан хоол хүнс түлхүү хэрэглээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!