Бугуйн дээрх овгор яс юунаас болж үүсдэг вэ?

Нэг мэдэхэд л бугуйн дээр чинь бондгор яс гараад ирчихсэн байсан уу? Гэмтээсэн юм байхгүй байхад хаанаас, ямар шалтгаанаар гарч ирсэнг нь мэдэхгүй гайхширч яваа хүмүүс олон байдаг. Иймд та бүхэндээ тэрхүү учир битүүлэг товгор ясны талаар мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Анагаахын шинжлэх ухаанд үүнийг бугуйны гигрома (зангилааны уйланхай) гэж нэрлэдэг. Энэ нь капсул эсвэл цист хэлбэртэй хоргүй тогтоц юм.

Ихэнх тохиолдолд овойлт нь бугуйнд гарч ирдэг бөгөөд хүрэхэд зөөлөн эсвэл хатуу санагдана. Гэхдээ ховор тохиолдолд энэ нь дараах хэсгүүдэд үүсч болно:

  • Алган дээр
  • Хуруун дээр

Үүний шалтгааныг тодорхойлоход хэцүү байдаг. Орчин үеийн анагаах ухаанд тус овойлт гарах хэд хэдэн шалтгааныг дурджээ.

  • Ясны гэмтэл
  • Шөрмөс татах
  • Буруу эдгэрсэн ясны хугарал
  • Үе мөчний дегенератив өвчин
  • Бугуйн зөөлөн эдийн үрэвсэл
  • Бугуйнд ирэх хэт их ачаалал (хөгжимчид, оёдолчид, компьютер дээр их ажилладаг хүмүүсийн дунд түгээмэл тохиолддог)

Цистийн өсөлтийн хурд харилцан адилгүй байдаг. Заримдаа энэ нь хэдэн жилийн турш өөрчлөгдөөгүй хэвээр үлддэг бол, зарим тохиолдолд хэдхэн хоногийн дотор эрс томордог.

Шинж тэмдэг:

  • Хуруу болон бугуйны хөдөлгөхөд хөндүүрлэнэ
  • Овойлт дээрх арьс улайж, гуужна
  • Харшил өгч, загатнана
  • Арьсны мэдрэг байдал нэмэгдэнэ

Энэ нь хорт хавдар болж хувирах аюул байхгүй ч гэлээ эмчид хандах хэрэгтэй. Эмчээс зөвлөгөө авч, нэг бол мэс ажилбарт орж, үүнийгээ авахуулах үгүй бол хэвээр үлдээх сонголтыг танд өгөх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!