Хүний гар хүрээгүй, онгон дагшин хэвээр үлдсэн нууцлаг газрууд

Дэлхийн эргэн тойронд үзэсгэлэнтэй, хараа булааж, гайхшрал төрүүлэх газрууд тоолж баршгүй олон. Гэхдээ тэдгээр газрууд дундаас хүний хөлд дарагдаж, олны дунд алдаршиж байгаа байгалийн цогцолборууд нь өдөр ирэх тусам өнгө зүсээ алдаж гундана.

Тийм ч учраас аялагчид хүний хөл хүрээгүй, онгон дагшин хэвээр үлдсэн газруудыг сонгож, цомхон аялал хийх сонирхолтой байдаг төдийгүй үүнийгээ хүмүүст зарлаж, алдаршуулахыг хүсдэггүй. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ зөвхөн зурагнаас харах боломжтой үзэсгэлэнтэй газруудыг танилцуулж байна. Эдгээр газарт хүмүүс очих боломжгүй төдийгүй онгон дагшин хэвээр хадгалагдсан нь улам бүр хараа булаам болгож байгаа юм.

Ойн нуур, Орос

Энэхүү нууцлаг нуур яг хаана байрладаг нь тодорхойгүй бөгөөд хүмүүс үүнийг зурагнаас харж гайхшрахаас биш, өөрийн биеэр очиж үзэх боломжтой юм.

Тепуй, Венесуэл

 

‘Tepui’ гэх үг нь энэхүү гайхалтай байгалийн цогцолбор байрладаг Гран Сабанагийн уугуул иргэдийн хэлээр ‘бурхдын гэр’ гэсэн утгатай.

Хонокохау хүрхрээ, Мауи

 

Энэхүү алслагдсан газар нь ногоон өнгөөр бүхэлдээ будагджээ. Харах төдийд л байгаль ертөнцийн тансаг гоо үзэсгэлэн, сүр жавхлан, нууцлаг байдлыг мэдрэх болно.

Амазоны ширэнгэн ой

 

Энэхүү гайхалтай, асар том ой нь Өмнөд Америк дахь Бразил, Перу, Колумб, Венесуэл, Эквадор, Боливи, Гайана, Суринам, Францын Гвиана зэрэг есөн өөр улс орныг хамарчээ. Тус ой нь асар том бөгөөд хүн төрөлхтөн үүнийг бүхэлд нь судлах боломжгүй гэж үздэг.

Мадагаскарын ‘чулуун ой’ Цинги де Бемараха

 

Эдгээр чулуу ба хавцлууд нь газар доор асар том агуй хэлбэрээр үүсч сая жилийн нүүрийг үзжээ. Олон жилийн турш ширүүн аадар бороонд цохигдож, шохойн тунадасын зузаан давхарга угаагдаж, улам бүр сонирхолтой дүр төрхтэй болсоор байгаа аж.

Рокын арлууд, Палау

 

Орчин үеийн хүн төрөлхтний соёл иргэншлийн хувьд Рок арлууд бол дэлхийн алслагдсан бүс нутаг бөгөөд олон тайлагдашгүй нууцыг өөртөө агуулдаг. Гэсэн хэдий ч архелогич, судлаад нар цөөнгүй удаа тэнд очиж, судлаж байсан хэмээдэг.

Даллолл, Этиоп

 

Өнөөдөр давс олборлолт Даллоллын галт уулын орчимд явагдаж байгаа тул үнэнийг хэлэхэд энэ нь хөндөгдөөгүй газар биш юм. Гэхдээ галт уулын ойр орчимд хүн амьдрах боломжгүй нь мэдээж.

Палмира Атолл

 

Номхон далайн Экваторын бүсэд Хавайн арлуудын өмнөд хэсэгт орших энэхүү онгон дагшин арал нь нууцлаг, ид шидээр дүүрэн хэмээдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!