Хөтлөгч Чойжоог дуучин Амархүү зодсоны дараа дуучин Нара утсыг нь хулгайлсан уу?

Дуулах гэхээсээ илүүтэй байгаа байдлаараа олонд танигдсан нэгэн бол дуучин Нара. Хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг дуучин бүсгүй өөрийн твиттер хуудаснаа нэгэн хачирхалтай зүйл бичсэн нь олон хүний гайхшралыг төрүүлжээ.

Түүнийг дуучин Амархүү СБД-ийн цагдаагийн хэлтэст өөрийнх нь утсыг хулгайлсан хэмээн мэдэгдсэн гэнэ.

Тэрээр энэ тухай “СБД-н цагдаагаас надруу ярив. Ирж мэдүүлэг өгнө үү гэнэ. Манай “Солонго” рестораны нээлтийн үеэр Дуучин Амархүү нээлтийн арга хэмжээ хөтөлж байсан Чойжоог цус нөжтэй нь хутгаж явчхаад намайг бас утсыг нь хулгайлсан гэж мэдүүлэг өгсөн гэнэ. Би тэрний утсыг хулгайлаад л тэ” хэмээн жиргэжээ.

Дуучин Амархүү өнгөрсөн хавар хөтлөгч Чойжоог зодсон хэмээх мэдээлэл тархаж эхэлсэн бөгөөд тэгсгээд намжсан. Харин тэдний маргаан өнөөг хүртэл шийдэгдэхгүй явсаар дуучин бүсгүйг ийн хэрэгтээ татан оролцуулав бололтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!