Эмэгтэйчүүдийг уурлуулмааргүй байвал эдгээр үгсийг хэзээ ч бүү хэл

Эмэгтэйчүүдийн аашийг олоход хэцүү гэж ярьдаг ч хэрвээ эр хүн та мэдрэмжтэй байж чадвал тийм ч хэцүү биш ч байж болно. ялангуяа тэдний хажууд бодлогогүй үг хэлэхээс үргэлж зайлсхий. Хэдэн жилийн дараа ч санаандгүй хэлсэн үгийг тань, тэрхүү үгийг хэлэхдээ өмсөж байсан хувцастай чинь нэг нэггүй сануулахвий.

1. “Ямар давгүй хүүхэн бэ”

Энэ нь яг л “Чамаас илүү хөөрхөн, тачаангуй бүсгүй явж байна. Гэтэл чи өөрийгөө хар даа” гэж байгаа юм шиг л санагдана. Араас нь ямар ч сайхан үг залруулж хэлээд нэмэргүй шүү.

2. “Ямар тэнэг санаа вэ”

“Яахаараа ийм тэнэг зүйл бодож олдог байна аа” гэх мэтийн өөрийнх нь үзэл санааг үгүйсгэж, доош нь хийсэн үгс үйлдэлд бүх л хүн дургүй. Гэхдээ эмэгтэй хүн бүр илүү дургүйгээс гадна энэ үгтэй хамт өөртөө итгэх итгэл нь нуран унадаг гэдгийг санаарай.

3. “Жин нэмээ юу даа”

Ер нь эмэгтэй хүний жин, хувцас, нүүр будалт, үс засалтын талаар магтаал биш л бол илүү зүйл ярихгүй байх нь соёлч боловсон зан юм шүү.

4. “Битгий уурла л даа”

Энэ нь яг л сэтгэл гутралтай хүнийг “Тайвшир, яагаад гутраад байгаа юм бэ” гэх юмуу астма өвчтэй хүнийг “Зүгээр л амьсгал л даа” гэж хэлж байгаатай ижил. Уурлаж байгаа хүнд олон юм хэлэхээс өөрөөр ганцаар байх цаг хугацаа олгох, тэврэх, амттай зүйл авч өгөх зэргээр аргадвал илүү үр дүнтэй байдаг.

5. “Чи яагаад инээхгүй байгаа юм бэ?”

Энэ нь эмэгтэйнхээ бусад сэтгэлийн хөдлөл, хувирлыг ойшоохгүй, дургүй байна гэсэн дохиог өгдөг. Чин сэтгэлээсээ инээлгэх хүн зөвхөн та гэдгийг санаарай.

6. “Чи сайхан хувцаслахаа больсон”

Эмэгтэйчүүд үүнийг шүүмжлэл гэхээс илүү доромжлол, жигшил гэж хүлээж авдаг. Харин ингэж хэлэхийн оронд “Анхны үе шигээ хөөрхөн байхыг чинь ахин хармаар байна” гэж хэлвэл эмэгтэй хүн илүү баярлана.

7. Өнгөрсөн явдал сөхөх

Хосуудын харилцааг хамгийн ихээр бусниулдаг зүйл бол өнгөрсөн явдал сөхөх юм. гэр бүлийн өнгөрсөн амьдрал, өмнөх өвчин, өмнөх хэрүүл, өмнө нь болзож байсан хүмүүс гэх мэтчилэн “өнгөрсөн” гэх тодотголтой бүх зүйлийг маргалдахдаа хэзээ ч бүү сөх.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!