Ээжийгээ гурван цагийн турш машинд хүлээсэн хүүд тохиолдсон явдал олны сэтгэлийг шимшрүүллээ - Senbii.COM

Ээжийгээ гурван цагийн турш машинд хүлээсэн хүүд тохиолдсон явдал олны сэтгэлийг шимшрүүллээ

Өнгөрөгч даваа гарагт Москва хотын Стустино дүүрэгт 5 настай хүү хайхрамжгүй ээжийн буруутай үйлдлээс болж амьсгал хураажээ.

Тухайн өдөр хүүгийн ээж үйлдвэрт ажлын ярилцлаганд орохоор явахдаа хүүгээ машиндаа үлдээсэн бөгөөд 2 цаг 50 минутын дараа эргэн ирэхэд хүү нас барсан байдалтай байжээ.

Хүүгийн ээж цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ хүүгээ машинд 40 минут үлдээсэн, түүний дотор муухайрсны улмаас ухаан алдсан байсан хэмээн мэдүүлсэн байна. Гэвч шүүхийн мэргэжилтнүүд хүүг агааргүй орчинд хэт удаан байсан учир амьсгал хураасан гэдгийг нотолжээ.

Хүүгийн гэр бүл халуун дулаан уур амьсгалтай, эцэг эх нь согтууруулах төрлийн зүйл хэрэглэдэггүй, хүү тайван амгалан нөхцөлд аж төрдөг байсан. Энэ бол эцэг эхчүүдийн анхаарал болгоомжгүй үйлдлээс болсон харамсалтай явдал хэмээн Комсомольская Правда сонинд мэдээлжээ.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!