Огцом жингээ хасч, олныг гайхшруулаад байгаа алдартнууд: Тэдний нууц юу вэ?

Олны танил эрхмүүд үргэлж төгс төгөлдөр харагдах үүргийг хүлээдэг. Тэдний гадаад төрхөндөө анхаарч, цаг тутамд өөрийгөө арчилж тордож байх шаардлагатай. Тэр дундаа бие галбираа туранхай байлгана гэдэг тэдний хувьд их чухал. Алдартай бүсгүйчүүдийг багахан таргалахад дэлхий нийтээрээ шуугиж, эргээд турахад нь бахархаж сайшаана. Тэгвэл тэд хэрхэн жингээ хасдаг тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Сүүлийн үед их хэмжээний жин хаяж, олны анхаарлын төвд ороод байгаа бүсгүйчүүдийг танилцуулъя.

Келли Осборн

Келли Осборн огцом жингээ хасч байгаа бөгөөд 40 орчим кг жин хасч чаджээ. Тэрээр сүүлд нэгэн ярилцлагандаа ходоодныхоо хэмжээг багасгах мэс ажилбарт орсноо хүлээн зөвшөөрсөн байна.

Дрю Берримор

Жүжигчин бүсгүй төгс бие галбиртай болохын тулд хөлсөө дуслуулан хичээж, хувийн дасгалжуулагчийн заавраар өдөр тутмын амьдралаа өөрчлөлт оруулсан байна. Төрсний дараа багагүй жин нэмж эхэлсэн тэрээр өдөр бүрийн процессоо фенүүддээ хуваалцаж, хэрхэн жингээ хасч, галбиржиж байгаагаа сонирхуулдаг аж.

Кристина Агилера

Кристина Агилера хэсэг хугацаанд багагүй жин нэмж, хүмүүсийн шүүмжлэлийг хүлээсэн. Гэсэн ч бүсгүй өөрийн биеийн галбиртаа гутарч байсан удаагүй бөгөөд эмэгтэй хүн цаг ямагт өөрийгөө хайрлаж байх ёстой гэж үздэг нэгэн. Харин сүүлийн үед тэрээр их хэмжээний жин хасч, хуучны гоолиг Кристина болж эргэн ирсэн билээ. Хүмүүс түүнийг өөрийгөө таргалж, турж чадна гэдгээ баталж байна хэмээн дүгнээд байгаа аж.

Жанет Жексон

Жингээ хасахын тулд дуучин Жанет Жексон биеийн тамирын зааланд ихэнх цагаа өнгөрүүлсэн аж. Мэдээж энэ нь хэчнээн үр дүнтэй байсныг түүний сүүлийн үеийн зургуудаас харж болно. Тэр тураад зогсохгүй залуужсан байгааг фенүүд нь онцолж байна.

Кейт Аптон

Төрсний дараах огцом таргалалттай хүчтэй тэмцсэн нэгэн бол загвар өмсөгч Кейт Аптон. Угтаа тэрээр “plus size model” боловч сүүлийн үед маш сайн турж байгаагаа олонд дэлгэсэн. Энэ нь олон хүний толгойд асуултын тэмдэг үлдээгээд байна.

Жессика Симпсон

Жессика Симпсоны сүүлийн үеийн зургуудыг хараад танихгүй байж мэдэхээр болоод байна. Учир нь тэрээр багагүй жин хасч олныг гайхшруулаад байгаа юм. Мөн түүний жингээ хасах нууц нь сайн унтаж амрах гэсэн шүү.

Ребел Уилсон

Олонд мяраалаг, өхөөрдөм дүрээрээ дурсагддаг Ребел огцом жин хасч, ёстой л шуугиан тариад байна. Энэ жил 40 нас хүрч байгаа жүжигчин бүсгүй эрүүл мэнд хийгээд гадаад үзэмжиндээ илүүтэй анхаарахаа шийдэж, жингээ хасч эхэлсэн аж. Одоогийн байдлаар тэрээр 20 орчим кг жин хасчихаад байгаа юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!