Хэдэн настай хүүхдүүд хэдэн цагт унтах ёстой вэ?

Өнөө цагт бага насны хүүхдүүдийг ухаалаг утас, таблет, компьютероос хол байлгаж, нүдийг нь амраан, аль болох эрт бөгөөд хангалттай унтуулж амрааж, мөн эрт унтсаны хэрээр эрт босгож байх нь зүйтэй. Тэдний тархины хөгжил, хоолны дуршил, эрүүл өсөлт хөгжилтөнд эрт унтаж амрах асар их ач холбогдолтой байдаг.

Мэдээж бүх хүүхдүүд нэг цагт унтана гэдэг боломжгүй. Тэгвэл нас насанд нь тохируулж унтуулж байх хүснэгтийг АНУ-ын Висконсен мужийн Вилсон бага сургуулийн багш Стэси Карлсен шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж олон нийтэд зарласан нь эцэг эхчүүдэд маш их таалагдаж байна.

Нярай хүүхдээс авахуулаад насанд хүрэгчид өдөрт хэдэн цаг унтаж амрах ёстой байдаг вэ?

0-3 сарт хүүхэд: 14-17 цаг

4-11 сартай хүүхэд: 12-15 цаг

1-2 настай хүүхэд: 11-14 цаг

3-5 настай хүүхэд: 10-13 цаг

6-13 настай хүүхэд: 9-11 цаг

14-17 настай хүүхэд 8-10 цаг

18-64 настай хүн: 7-9 цаг

65-аас дээш насны хүн: 7-8 цаг унтаж амарвал нойр ханаж, хангалттай амарсан гэж үзнэ.

Харин дараах хүснэгтийн дагуу хүүхдүүдээ унтуулж, сэрээвэл тохиромжтой:

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!