Нөхөр тань таныг хуурч байгааг илтгэх 4 шинж тэмдэг

“Lipstick Investigations” компанийн гүйцэтгэх захирал Дэвид Кинг нөхрүүд эхнэрээ хуурч байгаа үед илэрдэг хамгийн баттай 4 шинж тэмдгийг хуваалцжээ. Тэрээр гэр бүлийн мөрдлөгийн үйл ажиллагаа явуулдаг компанийг удирддаг бөгөөд энэ чиглэлд төгсөрсөн гэж болно. Мөн түүний хэлж байгаагаар хувийн мөрдлөгийн компанид нөхрөө мөрдүүлэхээр ирсэн бүсгүйчүүдийн 80 хувь нь өөрийн зөв болохыг баталж аваад буцдаг байна. Нэг ёсондоо эхнэрүүд нөхрөө цаанаа хүнтэй болсныг, өөрийг нь хуураад байгааг мэдэрдэг гэж болно. Ингээд хамтдаа нөхөр тань таныг хуурч байгааг илтгэх 4 шинжийг танилцуулж байна.

Шинж тэмдэг 1

Нөхөр, найз залуу тань гэнэт өөртөө маш ихээр анхаарал хандуулж, өмсдөггүй хослолоо өмсөөд, үнэртэй сүрчиг цацаад, цаг ямагт завгүйгээ гайхаж, гэрт үзэгдэхээ больно. Өмнө нь усанд орохоос ч залхуурдаг байсан нэгэн танигдахын аргагүй өөрчлөгдөж, шалтгаангүйгээр өөрийгөө гоёж эхэлсэн бол түүнд ямар нэгэн нууц байгаа гэдэгт итгэлтэй байж болох юм.

Шинж тэмдэг 2

Гэнэт л утас, компьютер, таблет гээд бүхий л интернэттэй холбогддог зүйлсдээ нууц код хийж эхэлсэн нөхрөө сэжиглэхэд буруудах юмгүй. Хосуудын харилцаа итгэлцэл дээр тогтох ёстой байтал бүх зүйлсээ нууцлаад эхлэх нь түүнд нуух зүйл байгааг илтгэнэ. Иймд эхлээд түүнээс яагаад бүхнээ нууцлаад байгааг асууж, ямар хариулт хэлэхийг нь сонс.

Шинж тэмдэг 3

Эхнэрээ хууран мэхэлж байгаа хүн дараагийн шатанд хүрэхэд зан авир нь уур уцаар, түрэмгийлэлээр дүүрдэг. Энгийн асуулт асуухад хүртэл цухалдаж, шууд л хэрүүл маргаан үүсгэж, сүүлдээ ярилцахад бэрх болж ирнэ. Энэ нь тэр тантай муудалцаж, байнга маргаантай байж, эцэстээ “эрүүл бус харилцаатай байсан учир намайг тайтгаруулах нэгнийг хайсан” гэхчлэн өөрийгөө өмөөрөхдөө эртнээс бэлтгэж байгаа хэлбэр юм.

Шинж тэмдэг 4

Үргэлж завгүй, гадуур ажилтай, хүнтэй уулзана гэхчлэн танд олдохоо больно. Өглөө гараад л шөнийн бор хоногт орж ирнэ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал мэдрэх нь бүү хэл, нөхрийнхөө царайг харахад ч хэцүү болно. Энэ нь тэр таниас илүүтэй өөр хэн нэгэнтэй цагаа өнгөрүүлж байгаагийн илрэл байж мэднэ. Амралтын өдөр хүртэл гэртээ өнжихийн оронд найзуудтайгаа уулзлаа гэж гарч явах нөхрөө анзаарч сэжиглэхэд буруудах зүйлгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!