Урт үстэй эмэгтэйчүүдэд супер зохих 7 төрлийн засалт
Урт үстэй байх хамгийн том давуу тал нь олон төрлийн засалт хийлгэж, олон төрлөөр янзалж дүр төрхөө ахин дахин амилуулж болдог. Дараах засалтууд ямар ч урт үстэй эмэгтэйг дэгжин, тачаангуй, дур булаам харагдуулж чадна.
1. Супер: Том буржгар долгио
Урт үстэй л бол бүх хүнд энэ загвар зохино. Биеийг гуалиг, нүүрийг жижиг харагдуулдаг.
2. Муухай: Харин ийм засалтыг хийлгэх хэрэггүй хэмээн зөвлөе. Ямар Дэвид Бовей биш дээ.
3. Супер: Урт чёолктой буржгар үс
Таныг илүү эмэгтэйлэг, энхрий харагдуулна. Ажил хэрэгч, үдэшлэгийн гээд л ямар ч хувцас дээр гайхалтай тохирно.
4. Муухай: Хэт их сэнсдэж, хөвсийлгөсөн үс
Зарим зүйл хэзээ ч мода-аас гардаггүй бол харин зарим зүйл хуучиндаа л үлдсэн нь дээр байдаг. Тэдний нэг нь 80-аад оны дуучдынх шиг, эсвэл бүр гацуур мод шиг ийм үсний засалт.
5. Супер: Сулдуу боосон үс
Сулхан боож, хоёр талаараа бага зэрэг долгиотсон үс үлдээх нь мөн л эмэгтэйлэг байдлыг илүү тодотгож өгдөг. Харин жижиг үснүүд хажуугаар нь арзайхвий, сайн анзаараарай.
6. Муухай: Сэгсгэр, гурвалжин
Дээгүүрээ налчгар хэрнээ, доогуураа өтгөн сэвсгэр үс хүнийг эмх замбараагүй, нэг л бохир харагдуулдаг. Тиймээс болж өгвөл хуйхны тослогоо хянахыг хичээж, үсний угаа эвтэйхэн босгож, үзүүрийг нь эмхлэн самнаарай.
7. Супер: Дээр шуусан үс
Илүү залуу, цог золбоотой харагдуулна. Үсээ индүүдэж, ороож янзалж амжаагүй үед, эсвэл угааж амжаагүй 2 юмуу 3 дахь өдрөө ингээд аргалчихаж болно.
8. Муухай: Тослогтсон үс
Урт үс арчилгаа ихтэй. Ялангуяа тослогжилт хурдан явагдаж, үсний үзэмжийг тэр чигт нь алдагдуулдаг. Хэрвээ урт үс тань тослогтоод, ямар ч хэвэнд орохоосоо өнгөрсөн бол зүгээр л боочихож байгаарай.
9. Супер: Төрөлхийн буржгар үс угаасаа л супер!
Хэрвээ та төрөлхийн буржгар үстэй бол насан туршдаа хэмнэлт хийсэн л гэж бод. Хэрвээ бага зэрэг арзгар, ширүүндүү бол нойтон дээр нь үсний эссэнз түрхэж болно.
10. Муухай: Тод өнгийн омбре будалт
Ялангуяа Монгол бүсгүйчүүдийн төрхөнд шар өнгө зохимж багатай тул шар хар өнгийг хослуулж битгий омбре болгооч гэж гуйя. Энэ нь таны төрхийг тэр чигт нь үгүй хийхээс гадна үсний үзүүрийн гэмтлийг бүр ч илүү тодруулж өгдөг.
11. Супер: Дээр боосон үс
Ponytail үс цоглог, залуу харагдуулдаг. Ялангуяа урт үстэй бүсгүйчүүдийг илүү хөөрхөн, эмх цэгцтэй болгож өөрчилдгөөрөө давуу талтай.
12. Муухай: Тал хуссан
Хэдэн жилийн өмнө энэ засалт их тренд болж билээ. Гэхдээ их л зоригтой, “айдагаа авдартаа хийсэн хүн”-ий л сонголт байх болов уу.
13. Супер: Романтик тал хуваалт
Нэг тал нь унжиж орж ирсэн, нөгөө тал нь мөрний араар орсон засалт маш ялдам харагдуулдаг. Гэхдээ ийм байхын тулд үс тань эрүүл, гялалзсан, торгомсог зөөлөн байх ёстойг санаарай.
14. Муухай: Хэтэрхий урт үс
Тахим, шилбээр татсан урт үстэй, багаасаа даахиа үргээлгээгүй эмэгтэйчүүд мэр сэр харагддаг. Хүндэтгэх шалтгаантай байж болох хэдий ч орчин үед хэтэрхий урт үс зохимжгүй байх нь тодорхой.