Халзралт, үс уналтыг зогсоож, үсний ургалтыг дэмжих аргууд
Үс унах нь сүүлийн үеийн хүмүүсийн тухайд байдаг л нэг үзэгдэл болж хувирчээ. Стресс ядаргаа, буруу үс арчилгаа, бие тавгүйрхэх, хүүхэд төрүүлсний дараа, хэт их жин огцом хаях зэрэг хүчин зүйлсээс болж үс их хэмжээгээр унаж эхэлдэг. Үүнийг тоолгүй орхих нь хэзээ халзарч дуусахаа хүлээж суугаагаас ялгаагүй болно. Иймд гэрийн нөхцөлд үс төлжүүлж ургуулах, халзралтаас сэргийлэх аргуудыг сурч аваарай.
Үсний ургалтыг дэмждэг хоол хүнс хэрэглээрэй
Буруу хооллолт нь үс уналтын шалтгаан болох нь бий. Иймд үсний ургалтыг дэмждэг хоол хүнсийг түлхүү хэрэглээд үзээрэй.
- Кимчи: Үс уналтыг зогсооход туслах пробиотик агуулдаг.
- Өндөг: Үс ургалтыг дэмжих шаардлагатай уураг, биотиноор баялаг.
- Бууцай: Фолийт, төмөр, А аминдэмээр баялаг бөгөөд энэ нь таны үсийг амин дэмээр тэтгэнэ.
- Салмон загас: омега-3-ийн хамгийн сайн эх үүсвэр бөгөөд үсийг өтгөрүүлнэ.
- Авокадо: Е амин дэм, С аминдэм, тосны хүчил агуулдаг тул үсэнд ч тустай.
- Мах: Үсийг эрүүл байхад том туслалцаа хүргэнэ.
Хуйхандаа тосоор иллэг хий
Үсээ ургуулахын тулд хуйхандаа сайтар шим тэжээл өгч байх шаардлагатай. Ингэхийн тулд төрөл бүрийн тос ашиглаж, хуйхандаа иллэг хийнэ.
- Розмарин тосыг халзрах эмчилгээнд хэрэглэж, үсийг ургуулахад ашигладаг. Хэдэн дусал тос авч, үүнийгээ хуйхандаа түрхэж, иллэг хийнэ. Долоо хоногт 3-4 удаа хийхэд хангалттай.
- Зуун настын гель нь шархыг анагааж, үсэнд шаардлагатай тэжээлийг өгнө. Хэрэв таны толгой дотор яр гарсан, загатнаж үрэвсээд байгаа бол зуун настын гелиэр хуйхандаа иллэг хийгээрэй.
Сонгины шүүс түрх
Үнэр нь таагүй ч гэлээ, энэ нь гайхалтай үр дүн үзүүлж, таны үсийг хурдацтай ургуулах болно. Та сонгины шүүсийг шахаж эсвэл нухаж бэлтгээд хуйхандаа түрхэж, хэсэг хугацаанд байлгана. Дараа нь сайтар угааж арилгаарай.
Ногоо цай танд тусална
Антиоксидантын хамгийн том эх үүсвэрүүдийн нэг бол ногоон цай. Энэ нь эрүүл мэндийн янз бүрийн асуудлыг эмчлэхэд ашигладаг нэмэлт тэжээл юм.Үүнээс гадна ногоон цай нь үс ургуулах үйлчилгээ үзүүлж, өөрт агуулагдах Д аминдэм, Омега-3, Омега-6 болон бусад элементүүдийн тусламжтайгаар үсэнд их хэмжээний шим тэжээл өгнө.
Д амин дэмийн хэмжээгээ шалга
Д витамины дутагдал нь үс уналтанд хүргэх нэгээхэн шалтгаан болох нь бий. Тиймээс эмчид үзүүлж, шаардлагатай тохиолдолд нэмэлтээр Д витамин ууж эхлээрэй.
Үсээ нойтон үед нь самнаж болохгүй
Үс нойтон байхдаа маш эзмэг, хэврэг байдаг. Иймд үсээ самнах гэж бүү яар. Мөн үсээ алчуураар үрж хатаана гээчийг ор тас мартах хэрэгтэй. Ер нь үсээ нойтон байхад нь битгий хүр. Аясаар нь хатаа.
Цагаан гааг хэрэглээд үз
Судалгаагаар цагаан гаа нь үсний ургалтыг сайжруулах био идэвхит нэгдлүүдийг агуулдаг. Та цагаан гааг нухаж бэлтгээд, бага зэрэг кокосын тос хийж зуурна. Үүнийгээ хуйхандаа түрхээд, 30 минут байлгаарай. Дараа нь бүлээн усаар угааж арилгана.