Сэтгэл санаагаар навс унасан үедээ хийх 7 зүйл

Сэтгэл гутрал гэдэг ганцхан шөнө унтаад л, эсвэл ганцхан үйлдэл хийгээд л эдгэчихдэг зүйл. Ялангуяа стресс ихтэй ийм цаг үед сэтгэлийн амар амгалан, сэтгэл зүйн тогтвортой байдал нь уйгагүй хичээл зүтгэл, орчны нөлөө, цаг хугацааны урсгалаас л баригдах загас гэсэн үг. Хэрвээ таны сэтгэл 5-аас дээш хоногоор тавгүй, гутранги болж хөдлөхөөс дургүй хүрээд байгаа бол дараах зүйлсийг хийгээд үр дүнг нь мэдрээрэй.

1. Нохой мууртай ойрт

Нохойтой хэсэгхэн зуур тоглох, муур илэх нь таныг тайвшруулж, зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна. Хэрвээ таны сэтгэл гутрал удаан хугацаанд үргэлжилж байгаа бол нохой, муур тэжээж болно шүү. Танд маш сайхан тайвшрал өгөхөөс гадна амьтан хайрлаж сурна.

2. Бич

Үгийн баялаггүй, дүрмийн алдаа ихтэй байх нь хамаагүй. Таны сэтгэлд юу мэдрэгдэж байна, толгойд ямар үг өгүүлбэр орж ирж ямар бодол бодогдож байгаагаа бүгдийг нь бич. Хэн нэгэнтэй ярилцахаас ч илүү үр дүнг өгдөг юм шүү. Өдрийн тэмдэглэл бичих, блог хөтлөх, ном бичиж эхлэх, номын тэмдэглэл хийх, шүлэг зохиох гэх мэт бичлэгийн олон аргууд байна. Харин цахим хуудсандаа олон хүнд харагдах сөрөг зүйл нийтлэхээс зайлсхий.

3. Урам зориг өгөх бичлэг үз

Зураглал болон зохиол сайтай кино үзэх, урам зориг өгөх, уйлуулж эсвэл инээлгэж чадах бичлэг интернэтээс үз. Inspiring videos гэж youtube-ээс хайгаад үзээрэй. Эсвэл “Good Will Hunting”, “Big Fish”, “A Beautiful Day in the Neighborhood” шиг жанрын кино үзсэн ч болно.

4. Найзуудтайгаа ямар ч шалтгаангүй уулз

Найзууд бол бидний сонгосон гэр бүл. Тэдэнтэй ярилцах, санал солилцох нь үргэлж тархи тэлсэн үйл явдал болж байдаг. Тиймээс сэтгэл санаа тавгүй байгаа бол найзуудтайгаа шалтгаангүйгээр уулзаж гадуур алхах, кофе уух, хамтдаа шинэ ресторан туршиж амттай хоол идэх, эсвэл гэртээ урьж ч болно. Тэдэнд сэтгэлээ уудал. Таны сэтгэл санаа хичнээн хувиар дээрдсэнийг анзаарах болно.

5. Амрах

Зүгээр л гэртээ өнжөөд орон дээрээ хэвтэхийг амралт гэдэггүй. Таны сэтгэлийг юу тайван байлгаж, учир утгатай олон зүйлс бодогдуулж байна, тэр л зүйлийг амралт гэдэг. Ажиллаж, хичээлээ хийж чадаж, олон зүйлийн гаргалгааг олж тэдгээр нь эргээд танд таашаал өгч, бах ханасан мэт мэдрэмж төрүүлж байвал энэ ч гэсэн амралт болж болдог гэдгийг сана. Амралтын өдрүүдээр утсаа ширтэж өнгөрөөхийн оронд номын дэлгүүр орж, дэлгүүр хэсэж, ууланд алхаж, кино үзээрэй.

6. Өөрийгөө арчил

Нүүрэндээ маск тавьж, халуун ваннд сууж, саунд орж, иллэг хийлгээрэй. Таны биемахбод үүнийг бүрэн хүртэх эрхтэй шүү дээ. Өөртөө анхаарал тавьснаар сэтгэл санаа сэргэг болж, өөрийгөө илүү хайрлах дадалд суралцдаг.

7. Унт

Нойр бол сэтгэл зүй болон биемахбодийн витамин л гэсэн үг. Нойр сайн авснаар арьс гэрэлтэж эрүүл болно, тархи бүрэн ажиллана, эрч хүч нэмэгдэнэ. Эдгээр нь бүрэн байгаа цагт сэтгэл санааны гутрал арилах нөхцөл бүрдлээ гэсэн үг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!