Гар утсаа усанд унагаасан бол яах вэ?
Гар утсаа усанд унагаачихаад орон сууцны халаагуур (паар) дээр тавьж байсан хүнийг харсан юм байна. Мэдээж ямар ч үр дүнгүй арга байсан л даа. Гэхдээ сандарсан үед үүнээс дээр хэд хэдэн арга бий.
1. Санамж
Ямартай ч норсон утсыг шууд асааж болохгүй. Сим карт, баттерейг чадвал салгаад ус авдаг алчуураар арчаад дараагийн аргад шилжих хэрэгтэй.
2. Будаа
Гол нь утсаа усанд унагаагаад тэр дор нь аваад дараагийн арга хэмжээ рүү яаравчлах хэрэгтэй. Хамгийн энгийн нь цагаан будаанд хийх. Болж өгвөл 24 цагаас дээш хугацаанд байлгаж чийгийг сайн шингээх хэрэгтэй.
3. Силика гел
Гутал хувцасны шинэ хайрцганд дагалдаж ирдэг жижиг ууттай гелен бөмбөлөг нь чийг сорох, чийгийг нэвтрүүлэхгүй байх үндсэн зориулалттай. Усанд унаад удаагүй бол цаасан ууттай силика бөмбөлгүүд дотор, хэрвээ нилээд их ун нэвтэрсэн байх магадлалтай бол утас бүрэн далдлах хэмжээний гелен бөмбөлгүүдийг уутнаас нь задлаад мөн л хамгийн багадаа 24 цаг байлгаарай.
4. Овъёос
Түүхий овъёос нь чийг шингээх чадвараараа будаанаас ч илүү байдаг. 2-4 цаг байлгахад хангалттай ч гэж үздэг.
5. Чиа үр
Чиа үр нь мөн л ус шингээх чадвартай. Хэрвээ танай гэрт чиа үр бэлэн байвал үүнийг ч бас ашиглаж болох юм.