Ямар ч байрыг орчин үеийн, тохилог болгож чаддаг дизайнерын нууц аргууд

Хүн бүр гэрээ зөв тохижуулж, ая тухтай амьдрахыг хүсдэг. Гэсэн ч хүн бүрт гэрээ орчин үеийн байдлаар тохижуулах мэдрэмж байдаггүй нь харамсалтай. Иймд бидэнд мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө хэрэгтэй болно. Тэгвэл таны хайж байгаа зөвлөгөө энд байна шүү. Танай гэрийг сэтгүүл дээр гардаг мөрөөдлийн мэт болгох аргуудыг эндээс мэдэж аваарай.

Зөв өнгийг сонго

Та өнгөөр тоглож, гэрээ эрс тэс өөрчилж болно. Жишээ нь цайвар, гэгээ татуулсан өнгө өрөөг илүү цэлгэр том харагдуулдаг. Сүүлийн үед цагаан, саарал, лаванда цэцгийн цайван ягаан, бейж гэх зэрэг зөөлөн болоод гэгээлэг өнгөнүүд трэнд болж байна. Энэ нь гэрийг илүү дулаахан энергитэй, тав тухтай болгодог.

Өндөр мэдрэмж шаардагдана

Хэрэв гэрийн тань бүх зүйлс жигд цайвар өнгөтэй бол, аль нэг тавилга эсвэл хивсээ тод өнгөтэйгээр солиорой. Ингэснээр гэрт тань гэрэл нэмж, илүү зөв зохилдлоготой харагдуулах юм.

Туршилт хийхээс бүү эмээ

Зөвхөн тавилга, дагалдах хэрэгсэл төдийгүй шалны дэвсгэр гэх мэт үндсэн зүйлс дээр туршилт хийж үзээрэй. Энэ гэрийн уйтгартай байдлыг өөрчилж, цонхоор өглөөний шинэхэн агаар орж ирж буй сэтгэгдэл төрүүлнэ.

Зайгаар тогло

Гэрийнхээ зайг илүү том харагдуулахын тулд том толь ашиглаж болно. Одоо танай гэр хоёр дахин их зайтай уужим харагдана.

Чимэглэлийг мартаж болохгүй

Өрөөг амилуулдаг зүйл бол яах аргагүй чимэглэл. Тиймээс хэрэглэхгүй, үзвэр төдий зүйлсээр яадаг юм гэх хуучинсаг бодлоо авч хаяад зөв тохируулан, гэрээ чимээрэй.

Гэхдээ хэтрүүлж болохгүй

Гэрээ гоёж байна гээд хаа саагүй гэрэл өлгөөд, будаад чимээд байж болохгүй. Ингэснээр яг л гацуур мод шиг болж орхино. Аливаа зүйлсийн тунг нь тааруулж сураарай.

Ороо илүү тухтай болго

Орыг хараад шууд л дээр нь хэвтэх хүсэл төрөхүйц байх хэрэгтэй. Дээр нь зузаан хөнжил дэвсэж, том том дэрээр хуч. Яг л кинон дээр гардаг шиг зузаан, зөөлөн харагдах ёстой юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!