Өсвөр насандаа батганаас болж шаналж байсан хүүхдүүд ирээдүйд сайн ажилд орж, амжилттай явах магадлал өндөр байдаг

Батга биднийг сэтгэл санааны хямралд хүргэж, өөрийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлөх төдийгүй арьсан дээр сорви үлдээдэг. Хүмүүсийн ойролцоогоор 9.4% нь батганаас болж шаналдаг бол, эдгээрийн дийлэнх хувийг 15-19 насны өсвөр насныхан эзэлдэг. Гэхдээ энэ нөхцөл байдал нь эерэг талтай байж болох юм. Тухайлбал, батга таныг аз жаргалтай ирээдүйд хүргэх гүүр болох боломжтой.

Батга өсвөр насныхны амьдралыг тэдний төсөөлж байснаас илүү ихээр өөрчилдөг

Судалгааны явцад нэгэн сонирхолтой сэдвийг задлан шинжилсэн: батга гарах, стресст автах нь хүүхдүүдийн ирээдүйн нийгмийн амьдрал, эдийн засгийн байдалд хэрхэн нөлөөлдөг болохыг судалж үзсэн байна. Туршилтанд арьсны асуудалтай 90,000 гаруй хүүхдүүд оролцов. Охидууд хөвгүүдээс илүүтэй батгандаа санаагаа чилээж, айдастай амьдардаг.

Судлаачид өсвөр насныхан энэ асуудлыг хэрхэн даван туулж байгаа болон энэ нь тэдний сонголтод хэрхэн нөлөөлж байгааг олж мэдэхийн тулд цаашид судлагааг үргэлжлүүлжээ.

Энэ нь тэдний сэтгэцийн байдал, нийгмийн амьдралд нөлөөлдөг

Батга гарах өөр өөр шалтгаан байдаг. Энэхүү судалгаанд, судлаачид бэлгийн бойжилт, арьсны өнгө, генетикийн улмаас үүссэн батга дээр анхаарлаа төвлөрүүлжээ. Батга нь зөвхөн арьсны асуудал биш бөгөөд сэтгэл зүйд асар хүчтэй нөлөө үзүүлж, тэднийг бусдаас тусгаарлаж, өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийдэг байна.

Гэсэн хэдий ч энэ нь бас зарим талаараа сайн нөлөө үзүүлдэг

Өөрийгөө хөөрхөн, сайхан гэж боддоггүй хүүхдүүд нийгэмшихэд цаг зав гаргахын оронд чөлөөт цагаа боловсрол, өөрийгөө хөгжүүлэхэд зориулдаг байна. Тэдэнд хөөрхөн охид, хөгжилтэй банди нартай байх зориг дутаж, олноос өөрийгөө тусгаарлаж, хичээл номыг сайн найзаа болгоно. Үүнийхээ үр дүнд тэд сургуульдаа сургалагаараа толгой цохиж, сайн их сургуульд орж, ирээдүйгээ гэрэлтэй болгож чаддаг.

Батганаас болж, ичиж нуугдаж явсан өдрүүд эргээд аз жаргал, амжилтыг авчирна

Судалгааны явцад өсвөр насандаа батгатай байсан хүүхдүүд илүү сайн ажлын байр, өндөр орлоготой болох магадлал болохыг тогтоосон. Бага байхаасаа өөртөө итгэл муутай, олноос нуугдаж явсан хүүхдүүд том болох тусам ухаан сууж, царай төрх ямар ч хамаагүй гэдгийг сайтар ойлгож, өөртөө тулцан итгэлтэй болдог.

Тиймдээ ч тэд өндөр боловсрол эзэмшиж, гадаад хэлийг сайтар суралцаж, ёстой л өөрийгөө маш сайн хөгжүүлж чадна. Нэг ёсондоо тэд олон зүйлийг мэдэрч өссөн болохоор, эрт хатуужил сууж, үеийнхээ хүүхдүүдээс илүү амжилттай явдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!