Нэг хүлээн авалтад ижил даашинз өмсөж очин олны анхаарлыг татсан алдартнууд

Алдартай бүсгүйчүүд гадаад төрхөндөө маш их анхаарах хэрэгтэй болдог. Учир нь тэдний өмссөн зүүсэн бүхэн олны хараанд өртөж, ярианы сэдэв болдог жамтай. Тиймдээ ч алдартнууд төрөл бүрийн үйл ажиллагаа, улаан хивсний ёслолд оролцохдоо өмсөх хувцсандаа анхаарал ихээр хандуулж, аль болох сонирхолтой, дэгжин байхыг хичээдэг. Ингэхдээ тэд цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн эсвэл яг л өөртөө зориулж захиалгаар хийлгэсэн даашинз өмсдөг.

Гэтэл санамсаргүй тохиолдлоор өөртэйгээ ижил хувцас өмссөн өөр нэг алдартантай нэг үдэшлэг дээр нь бий. Мэдээж энэ нь багагүй шуугиан тарьж, хэн хүнгүй эвгүй байдалд оруулна.

Ники Хилтон болон Хайме Кинг

Тэд ижил эрээн даашинзаар гангарч, олны нүдийг хужирласан. Алдартнуудын даашинз адилхан байсан төдийгүй гутал нь ч төстэй байжээ.

Кортни Лав болон Жессика Альба

Рок од, алдарт жүжигчин хоёр загварын шоун дээр адилхан даашинзтай ирсэн ч, аз болж өнгө нь өөр байв.

Жулиа Робертс болон Элизабет Стюарт 

Алдарт жүжигчин болон түүний стилист хоёр яг ижил хувцас өмссөн байв. Тэдэнд хэн хэнд нь сайхан зохиж байгаа биз дээ.

Крис Женнер болон Шелли Азофф 

Беверли Хиллсийн арга хэмжээнд телевизийн од, жүжигчин хоёр ижил хувцас өмссөн байв.

Миранда Керр болон Хлое Беннет

Үзэсгэлэнтэй бүсгүйчүүд ижил даашинзаар гангарч ирсэн нь тухайд үедээ багагүй олны анхаарлыг татаж байсан билээ.

Жулианна Мур болон Оливия Уайлд

Алдарт жүжигчид ижил төстэй “Calvin Klein”-ий даашинз өмсөж, хүрэлцэн иржээ.

Эва Лонгория, Эмбер Хёрд болон Кара Делевин

Пума, Балмейны хамтын ажиллагааны арга хэмжээнд олон одод хүрэлцэн ирсэн. Харин тус үдэшлэг дээр Эва Лонгория, Эмбер Хёрд, Кара Делевинь нар ижилхэн топоор гоёсон байв.

Лаверн Кокс болон Габриелл Юнион

2 жүжигчин “BET Awards” дээр ижил цагаан даашинзаар гоёсон байдалтай тайзан дээр гарч ирсэн. Үнэхээр түүхэн мөч шүү.

Рита Ора болон Ким Кардашян

Лондонд болсон энэхүү арга хэмжээнд дуучин, реалити шоуны од ижил даашинзтай ирсэн байв. Тэд биеийн галбираараа өрсөлдөөд амжсан шүү.

Брук Берк болон Кармен Электра

Амжилтанд хүрсэн загвар өмсөгч, алдартай жүжигчин хоёулаа ижил эрээн даашинзаар гоёжээ. Кармен Брүүкээс ялгаатай нь даашинзан дээрээ бүс зүүж, гадуур нь хүрэм өмссөн байв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!