10, 60, 120 секундын дотор хэрхэн унтах вэ? Цэргүүдийн хурдан унтдаг нууц

Сайн амарч, унтаж байх нь бидний бие эрүүл саруул байх хамгийн том үндэс болдог. Гэвч сайхан амарч унтана гэдэг бидний хүслээр болдоггүй нь харамсалтай. Унтах гээд орондоо орсон ч унтаж чадалгүй шөнөжин хөрвөөж, өглөө улайсан нүдтэй орноосоо урамгүйхэн босох нь олонтаа. Иймд та бүхэндээ амархан унтахад туслах аргыг хуваалцаж байна.

10 секундын дотор унтах арга

  • Нүдээ аньж, нүүрний булчингуудаа сулла.
  • Гүнзгий бөгөөд тайван амьсгаа ав.
  • Цээж болон гар хэсгээ суллаж, гараа дээш харуулж, доош унжуулна.
  • Дараа нь хөл хэсгийн булчингуудаа бүгдийг суллаж, тайван амьсгалаарай.
  • Одоо 10 секундын турш юу ч бүү бод.
  • Ингэснээр та 10 секундын дотор унтсан байх болно.
  • Хэрэв юм бодохгүй байх хэцүү байвал “юу ч бүү бод” гэж 10 секундын турш өөртөө хэлээрэй.

60 секундын дотор унтуулах арга: 4-7-8 арга

  • Амаа бага зэрэг амаараа амьсгаа авна.
  • Дараа нь амаа хааж, хамраараа амьсгаа гаргана. Ингэхдээ дотроо 4 тоолоорой.
  • Одоо амьсгаагаа түгжиж 7 хүртэл тоол.
  • Ингээд амьсгаагаа удаанаар гаргаж, 8 хүртэл тоолоорой.

60 секундын дотор унтуулах арга: Булчинг аажмаар тайвшруулах

Зарим хүмүүс үүнийг булчингийн гүн тайвшрал гэж нэрлэдэг бөгөөд таныг хурдан унтахад тусална.

  • 5 секундын турш гараа чангал, 10 секунд амраа
  • Дух хэсгээ чангал, дараа нь суллаж амраа
  • Нүд болон хацар хэсгийн булчингаа чангал, дараа нь суллаж амраа
  • Ам болон эрүүгээ чангал, дараа нь суллаж амраа
  • Хүзүүгээ чангал, дараа нь амраа

Энэхүү чангалж, суллах техникийг биеийнхээ үлдсэн бүх хэсэгт хийх бөгөөд ингэж байх хоорондоо та нэг л мэдэхэд унтсан байх болно. Зүгээр нэг унтах биш, маш сайн амарч чадна.

120 секунд: сэрүүн байхыг хичээнэ

Үүнийг “Paradoxical Intention” гэж нэрлэгддэг бөгөөд унтаж чадахгүй ядарч сульдсан хүмүүст зориулагдсан урвуу сэтгэл зүй юм. Энэ нь нойргүйдлээс үүдэлтэй сэтгэл гутрал, бухимдлыг арилгаж, сайн унтахад туслах аж.

Унтахаар хэвтэхдээ унтах юмсан гэж бодох бус, эсрэгээрээ өөртөө “унтаж болохгүй, унтмааргүй байна” гэж хэлээрэй. Энэ нь эсрэгээр нөлөөлж, таны стрессийг хөөн, тайван амраана.

120 секунд: тайвшрал бэлэглэх газрыг төсөөл

Унтаж чадахгүй байх, нойргүйдэлд өртөх нь сэтгэл санааны тавгүй байдлаас үүдэлтэй. Тиймээс унтахдаа өөрийгөө тайвшруулахын тулд амар тайван байгаль, орчинг төсөөлөөрэй.

120 секунд: биеө хөргө

Сайн унтахын тулд бага зэрэг даарч болно. Аяга хүйтэн ус уугаад, цонхоо онгойлгоод хэсэг зогсоорой. Бие бага зэрэг даарч хөрсний дараа дулаан хөнжилд орж сайн унтаж чадна.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!