Хагнаас салахад туслах байгалийн аргууд

Үс хагатах үнэхээр таагүй мэдрэмж. Хэчнээн сайхан залуу, бүсгүй байлаа ч, үс нь хагатсан байвал хүн бүр тэднийг доогуур үнэлж, үсээ ч арчилж чадахгүй хүн хэмээн таагүй сэтгэгдэлтэй үлдэнэ. Гэсэн ч яаж ч сайн угаасан хаг арилахгүй, төрөл бүрийн бүтээгдэхүүн хэрэглэсэн ч нэмэр болохгүй байвал, анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ хагийг гэрийн нөхцөлд арилгах аргуудыг хүргэж байна.

Алимны цуу

Алимны цуу нь мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд хаг үүсгээд байгаа хуурайшсан, гэмтсэн хуйхыг эмчилнэ. Алимны цуунд агуулагдах хүчиллэг найрлага нь хуйхны рН-ийг өөрчилж, үсний байдлыг сайжруулна.

  • Ижил хэмжээтэй алимны цуу болон усыг хольж бэлтгэнэ.
  • Үсээ угаасны дараа чийгтэй дээр нь бэлтгэсэн уусмалаа хуйхандаа түрхэнэ.
  • 15 минутын дараа үсээ зайлж угаана.

Кокосын тос

Та кокосын тосны тусламжтайгаар үснийхээ олон асуудлыг шийдэж болно. Энэ нь хуйхыг тайвшруулж эмчлэх төдийгүй хуурайшилтаас ангижруулна.

  • Үснийхээ уртад тааруулж кокосын тосоо бэлтгээд, бага зэрэг бүлээсгэнэ.
  • Тосоо хуйхандаа түрхэж, 5 минут иллэг хийгээрэй.
  • Ингээд үснийхээ гадуур малгай эсвэл уут углаж унтаарай.
  • Өглөө нь үсээ шампунь ашиглаж угаана.

Зөгийн бал

Зөгийн бал нь олон гайхалтай ашиг тусыг өгдөг. Энэ нь байгалийн чийгшүүлэгч бодис бөгөөд витамин A, B, C, D, E, B-комплексээр баялаг тул үсийг шим тэжээлээр тэтгэж, эрүүл хаггүй болгох юм. Үүний зэрэгцээ кальци, магни, кали гэх мэт зайлшгүй шаардлагатай хэд хэдэн эрдэс бодисоор хуйханд тэжээл өгдөг.

  • Үсээ норгож чийгшүүлнэ.
  • 90% зөгийн бал, 10% ус хольж бэлтгэнэ.
  • Үүнийгээ хуйхандаа түрхэж, 3-5 минут иллэг хийгээд, нэг цаг орчим байлгаарай.
  • Дараа нь усаар зайлж угаана.

Хүнсний сода

Натрийн бикарбонат буюу хүнсний сода гэж нэрлэгддэг бодис нь маш сайн гуужуулагч тул хуйхандаа түрхэхэд арьсны үхэжсэн эд эсүүд арилдаг. Мөн энэ нь шүлтлэг шинж чанартай тул толгойн рН-ийг тэнцвэржүүлэхэд тусалдаг.

  • Үсээ угаахдаа шампунь дээрээ хүнсний сода хий.
  • Үүгээрээ үсээ угааж, усаар зайлаарай.

Нимбэг

Нимбэг нь хуйхны рН-ийг тэнцвэржүүлж, толгой загатнахыг болиулна. Нимбэг нь толгойноос илүүдэл өөх тосыг зайлуулахад тусалдаг бөгөөд хаг үүсгэдэг мөөгөнцрийн тархалтыг бууруулдаг.

  • Нимбэгний шүүсийг хуйхандаа түрхэнэ.
  • 35-40 минут байлгаарай.
  • Усаар зайлж арилгана.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!