100 жилийн турш хүмүүс ашигласаар ирсэн лайфхакууд: Гэвч эдгээрийг мэддэг хүмүүс цөөхөн

Бидний өдөр тутмын амьдралыг илүү амар хялбар болгож, цаг хугацаа хийгээд мөнгө санхүүг хэмнэх хэдэн мянган аргууд байдаг. Харин та тэдгээрээс хэдийг мэдэх вэ? Бүгдийг нь мэдээд байх шаардлагагүй боловч өөрийнхөө хэмжээнд цөөнгүй лайфхакууд сураад авсан байхад амьдралд тань хэрэг болох нь гарцаагүй. Тиймээс өнөөдрийн танилцуулах лайфхакуудыг марталгүй цээжлээд аваарай.

Шилний хэлтэрхийг даавуугаар арчиж ав

Аяга, таваг, шил хагалсны дараа хэчнээн шүүрдээд, тоос сорогчоор соруулсан ч, жижиг үртэснүүд үлдсэн байдаг. Үүнийг нь мэдэлгүй гишгэж, хөл гараа бэртээх аюултай. Иймд хагарсан шилийг цэвэрлэхдээ чийгтэй даавуу ашиглаж байгаарай. Чийгтэй даавуугаар арчиж авснаар, илүү сайн цэвэрлэгдэж, шилний хэлтэрхий үлдэхгүй.

Элс нь ваарыг илүү тогтвортой байхад тусална

Бүх ваар цэцгэнд зориулагдаагүй. Зарим хүмүүс үнэтэй ваарыг чимэг болгон худалдан авч, гэртээ тавьдаг. Гэхдээ энэ нь хөнгөн учир шүргэх төдийд унаж, хагарч хэрэггүй болно. Тэгвэл одооноос ваарандаа элс хийгээд тавьчихаж байгаарай. Ингэснээр ваар тань амархан унаж хагарах вий гэдгээс айх хэрэггүй болно.

Өргөсөөс амархан салах арга

Зүү эсвэл хямсаа ашиглахаас илүү амар хялбар аргаар гарт зоогдсон өргөсийг авч болно. Шилэн саванд халуун ус хийж, үүн дээр өргөс орсон хэсгээ байрлуулж сайтар дараарай. Ингэснээр таны гар сав руу сорогдох бөгөөд төд удалгүй өргөс ч татагдаж гарах болно.

Хөргөгч байхгүй үед дарсыг хэрхэн хөргөх вэ?

Дарсаа гадуур нь алчуураар ороож, хүйтэн устай саванд хийнэ. Ингэснээр дарс амархан хөрж, уухад таатай болох юм.

Шинэхэн талхыг нимгэн зүсэх арга

Амтат шинэхэн талхны нэг сул тал нь хэрчихэд бутарч унах байдаг. Тэгвэл талхны хажууд буцалсан ус тавьчихаж байгаарай. Усны уур нь царцдасыг зөөлрүүлж, талхыг үйрүүлэхгүйгээр хэрчихэд тусална.

Зүссэн шүдэнз илүү удаан асна

Шүдэнз асаахад хэцүү зүйл байхгүй ч, ассан шүдэнзний дөлийг удаан байлгах хэцүү. Шүдэнзээ зурахаас өмнө хүхрийн толгой руу нимгэн зүсч, арзгар болгоорой. Ингэснээр таны асаасан шүдэнз илүү удаан асаалттай хэвээр байх юм.

Давхарлаж наалдаж стаканийг хэрхэн салгах вэ?

Наалдаж гацсан стаканыг салгахдаа аягыг халуун усан дээр байрлуул. Одоо стакан дээрээс хүйтэн ус гойжуулаарай. Уурын ачаар доод талын стакан нь бага зэрэг өргөжиж амархан салах болно.

Цэцгийг ус, гэрэлгүйгээр хэрхэн хадгалах вэ?

Цэцгийг ус болон наргүйгээр 7 хоног хадгалах боломжтой. Ингэхдээ цэцэгний ишийг төмсөнд зоож орхиорой. Мөн хүнд цэцэг өгөх эсвэл илгээхдээ ишийг нь төмсөнд зоож өгч байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!