Санамсаргүйгээр өндрөөс унасан тохиолдолд хэрхэн амьд гарах вэ?

Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Тиймээс аливаад бэлтгэлтэй байж, төрөл бүрийн амь гарах аргуудыг сураад авахад буруудах зүйлгүй. Өнөөдөр та бүхэндээ өндрөөс унаж байгаа тохиолдолд хэрхэн аль болох бага бэртэх, амь насаа аврах талаар хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна.

  • Цонхоор доош унаж байгаа бол гарт ойрт тааралдах зүйлсээс аль болох зуурч, унах хурдаа бууруулахыг хичээгээрэй. Ингэснээр аль болох зөөлөн газардаж чадах юм.
  • Унаж байхдаа булчингаа суллаж, бүү чангалаарай. Согтуу хүмүүс болон хүүхдүүд өндрөөс унахдаа арай бага гэмдэг бөгөөд тэд юу болж байгааг ухаарах сөхөөгүй, тайван байж, биеэ чангалаагүй учир амьд үлдэж чаддаг. Иймд та ч бас аль болох биеэ суллаарай.
  • Өвдгөө бага зэрэг нугалж, хоёр хөлөө нийлүүл. Ингэснээр хоёр хөл чинь газарт зэрэг бууж, биед ирэх цочролт арай буурна. Мөн хөлийнхөө өлмийгөөр газардахыг хичээгээрэй. Нэг хөлөөрөө газардах, хоёр хөлөө салгаж газар буух, өвдөг тэгш газардах зэрэг нь ноцтой гэмтээнэ.

  • Унаж байхдаа гараараа толгойгоо хамгаал. Газар хөлөөрөө буусны дараа та ойчих магадлал өндөр учир энэ нь толгойг хүнд гэмтэхээс сэргийлэх нэгээхэн арга болох юм.

  • Хэрэв та амьд үлдэж чадсан бол үнэхээр азтай байна. Газар унасан бол тусламж иртэл хүлээж бүү босч хөдлөөрэй.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!