Хамгийн амттай, шүүслэг котлетны жор

Хүйтний улирал хаалга тогшоод эхэлжээ. Тиймээс бүгд дор бүрнээ дархлаагаа дэмжиж, эрүүл мэнддээ анхаарах цаг болсон байна. Тэгвэл дархлаагаа дэмжихийн тулд мах сайн идэж, шим тэжээл авч байх хэрэгтэй. Иймд өнөөдөр та бүхэндээ амттай котлетны жорыг хүргэж байна.

Орц:

  • Татсан мах – 1 кг
  • Талх – нэг ширхэг
  • Сонгино – 1 ширхэг
  • Давс, перец – амталгаагаар

Хийх арга:

Талхныхаа 40 хувийг хэрчиж авна. Үүнийгээ усанд хийж дэвтээгээд, татсан махан дээрээ хийгээрэй. Татсан мах нь үхэр, хонь эсвэл ямааных байж болно.

Сонгиноо хэрчиэд блэндэрт хийнэ. Үүн дээрээ базсан махаа нэмж, дээр нь сармис, давс перец зэргээ хийж эргүүлээрэй.

Ингээд блендэрт хийж эргүүлсэн махаа гаргаж аваад, хөргөгчинд нэг цаг орчим амраана.

Махаа гаргаж ирээд өөрийн идэх хэмжээгээр котлет бэлтгэж, хатаасан талхны үйрмэгт өнхрүүлж аваад, тосонд хийж шараарай. Ингээд л таны амттайхан, зөөлөн котлет бэлэн болох юм.

Та котлетоо төрөл бүрийн салат, агшаасан будаа зэрэгтэй хольж идэж болно. Та сайхан хооллоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!