Цагаан өнгийн кет, пүүзний өнгийг сэргээх, толбыг арилгах аргууд

Хүн бүр л цагаан кет, гутал өмсөх дуртай байдаг ч, үүнийг цэвэрлэж, өнгийг нь хадгалж чадахгүй байх вий гэдгээс айж, худалдаж авдаггүй. Гэхдээ та гэрийн нөхцөлд хэрхэн цэвэрлэх аргуудыг сураад авчихвал, цагаан гутлаа олон жилийн турш өнгийг нь алдагдуулалгүйгээр өмсөж болно. Чухам яаж цэвэрлэж арчилж байхыг доорх аргуудаас мэдэж аваарай.

Шүдний оо

Зарим төрлийн пүүз, кет нь нарийн ширхэгтэй даавуугаар хийгдсэн байх учир сайтар цэвэрлэх, цайруулах аргыг шаарддаг. Энэ төрлийн гутлыг цэвэрлэж, өнгийг нь сэргээхийн тулд цайруулагчтай шүдний оо ашиглаарай. Хэрэглэхээ больсон сойзон дээр оо түрхэж, үүгээрээ кетээ үрж цайруулна. Бүх хэсгийг нь оогоор бүрхэсний дараа 15 минут байлгаарай.

Цэвэрхэн пролон эсвэл чийгтэй даавуугаар кетээ арчиж, оог арилгана.

Аммиак

Хэрэв та гутлаа дахин цагаан болгох янз бүрийн аргуудыг туршиж үзсэн боловч толбо нь хэтэрхий гүн тул арилахгүй байвал илүү үр дүнтэй аргыг хэрэглэх цаг болсон байна. Энэ бол аммиак юм.

Аммиак ашиглах нь кет, пүүзийг цайруулах хамгийн үр дүнтэй аргад тооцогддог. Ижил хэмжээтэй аммиак болон усыг хольж бэлтгэнэ. Үүндээ даавуугаа дүрж норгоод, гутлаа сайтар үрж цэвэрлээрэй. Ингэхдээ гартаа заавал бээлий өмсөх ёстойг анхаар. Гутлаа үрж, толбыг арилгасны дараа их хэмжээний усаар зайлж угаагаад, салхинд тавьж хатаана. 24 цаг байлгаж, үнэрийг нь сайн гаргаарай.

Хүнсний сода болон угаалгын шингэн

Кет, пүүзээ угаахын өмнө үдээсийг нь авч, хамтад нь усанд хийж орхиорой. Одоо ижил хэмжээтэй хүнсний сода болон угаалгын шингэнийг хольж зуурна. Үүнийгээ сойзонд түрхэж, гутлаа үрж эхлэнэ. Толботой хэсгийг илүү сайн үрж, гутлаа усаар сайтар зайлж хөөсийг арилгана. Дараа нь алчуураар арчиж усыг нь шингээж аваад хатаагаарай.

Нимбэг

Нимбэгний шүүс нь толбо болон таагүй үнэрийг арилгах онцгой чадвартай. Үүнээс гадна өнгөө алдсан кет пүүзийг цайруулах гайхалтай үйлчилгээтэй.

Нимбэгийг голоор зүсч, шүүсийг нь шахаж авна. Үүн дээрээ 3 дахин их хэмжээтэй ус хийж бэлтгээрэй. Ингээд бэлтгэсэн шингэнээрээ кет, пүүзээ үрж угааж цэвэрлэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!