Гэртээ заавал лемон байлгах 10 шалтгаан

Лемон буюу шар нимбэг нь антиоксидант, С витамин, фолийн хүчил, В витамины комплекс, төмөр, зэс зэргийг агуулдаг байгалийн шилдэг бүтээгдэхүүн юм. Үүнийг олон төрлийн хоолонд хэрэглэхээс гадна хөргөгчиндөө байнга байлгаснаар дараах зориулалтуудаар ашиглаж болно.

1. Энергийн ундаа

Спортын болон энергийн ундаанууд нь сахарын агууламж ихтэй мөн зүрх судасны өвчнийг сэдрээх аюултай байдаг тул хүйтэн бүлээн усанд лемон болон зөгийн бал хийгээд ууж болно. Лемонд агуулагдах кали, магни, кальц зэрэг нь таныг бүтэн өдрийн турш сэргэг явахад тусална.

2. Ил галын үнэнч туслах

Ил гал дээр мах шарахад наалдаад идэнгигүй болох талтай байдаг. Ялангуяа загасны зөөлөн мах. Тэгвэл дор нь нимгэн зүссэн лемон тавьбал наалдахгүй бас амттай болдог.

3. Хөлөндөө анхаарал тавиарай

Гэртээ педикюр хийхээр шийдсэн бол лемоны шүүстэй бүлээн усанд хөл дэвтэн зөөлөрч, анхилуун үнэртэй болдог. Мөн арьсны өнгийг сэргээдэг тул лемоны хальсыг үрээд элсэн чихэр болон бага зэрэг зөгийн балтай хольж скраб хийж болно. Энэхүү скрабаа зөвхөн хөлөндөө биш бүтэн биендээ ч хэрэглэж болно шүү.

4. “Ориг” шүүс

Лемоны шүүс заримдаа хэрэг болдог л биз дээ? Тэгвэл лемоныг заавал шахаж хаягдал гаргалгүйгээр гуурстай шүршигч тавиад л оригинал шүүс бэлэн боллоо. Шүршигчээ буцааж аваад ч лемоноо хэрэглэж болно.

5. Муу энерги зайлуулна

Ялангуяа унтлаганы өрөөнд тогтсон элдэв муу зүйлээс ангижрахыг хүсвэл бүтэн лемоны оройг зүсэж аваад 4 хуваагаад орныхоо булангуудад тавиарай. Сайхан үнэр нь танд нөлөөлж, сэтгэл санааг тайвшруулна.

6. Шарах шүүгээ

Шарах шүүгээ болон богино долгионы зуухны дотор талыг цэвэрлэхийн тулд нэгдүгээрт өнгө оруулах, хоёрдугаарт сайхан үнэртэй болгох хэрэгтэй. Тэгвэл энэ асуудлуудыг лемоны тусламжтайгаар нэг дор шийдээрэй. Аягатай усанд бүтэн лемоны шүүс шахаж хийгээд, богино долгионы зууханд 5 минут эргүүлээд дараа нь цэвэр алчуураар арчаарай. Харин шарах шүүгээнд бол 1-2 лемоны шүүс шахаж хийгээд бага 160 орчим градуст 5-10 минут байлгаад цэвэрлэх бодисоор арчаарай.

7. Лемоны хальсыг ч бас ашиглая

Лемоны хальсыг алимны цуу болон энгийн цагаан цуутай хөлдөөгөөд угаалгын өрөө болон галтогооны тосгуурнаас гарч буу муухай үнэрийг дарахын тулд хогны шүүлтүүрэнд хийнэ. Устай хамт урсангаа хоолойноос гарч буй муухай үнэрийг ор мөргүй арилгах болно.

8. Будаанд хийж болно

Хэрвээ та будаа агшаахдаа усыг нь тааруулж чадахгүй нялцгай эсвэл хатуу болгоод байвал будаагаа угаасныхаа дараагаар усандаа хэдэн дусал лемоны шүүс шахаж хийгээд агшаачих. Будаа хөвсгөр зөөлөн, идэхэд тааламжтай болно. исгэлэн амт орчихвий гэж бүү санаа зовоорой. Будаанд шингээд улам гоё амттай болгодог.

9. Байгалийн цайруулагч

Цайвар, цагаан өнгөтэй хувцсандаа нэг аяга лемоны шүүс хийгээд угаалгын машинд угаахад өнгө орж сэргэдэг. Харин торгон, синтетик болон ноолууран материалтай хувцсанд хэрэглэж болохгүйг анхаарна уу.

10. Зүгээр л тайвшир!

Лемонтой ус өглөө уух нь таны арьсны өнгийг сэргээж, ходоод цэвэрлэж, эрч хүчтэй байхад тусалдаг. Хэрвээ харин та ходоодны хүчил ихтэй, шархтай бол ногоон цайг оронд нь хэрэглэж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!