Гар утсыг эвдрэлд оруулж байдаг 8 зүйл

Бид гар утсаа санаандгүйгээр усанд унагаах, шалан дээр унагаж дэлгэцийг нь хагалах, хүүхдэдээ бариулаад үл мэдэх шалтгаанаар эвдлэх зэргээр гар утасны засварчинд очих хэрэг дор хаяж улиралдаа нэг гардаг. Тэгвэл үүнээс гадна бидний өөрсдийн хайхрамжгүй байдлаас болоод утас зурагдах, хэвийн ажиллахаа болих зэрэг сааталд ордог байна.

1. Цонх, цахилгаан хэрэгсэл дээр тавьж үлдээх

Утас халаах хамгийн өндөр магадлалтай зүйлс бол цонхны тавцан, хөлдөөгч, хөргөгч, компьютерийн процессор гэх мэт цахилгаан хэрэгслүүд болон наранд ойрхон газар юм. Утасны баттерейг муутгахаас гадна системд нь ч гэмтэл учруулж болзошгүй.

2. Цэнэглэгчээ хүчээр залгаж, салгадаг

Цэнэглэгч, USB-ээ бид заримдаа харалгүйгээр баримжаагаараа залгах гэж буруу чихдэг. Энэ нь электрон төхөөрөмжийг маш ихээр гэмтээж байдаг үйлдэл юм.

3. Автоматаар санал болгож буй шинэчлэлтийг гар утсандаа хийхгүй байх

4. Утсаа хямгадъя

Гар утас хулгайн 40% нь гудамжинд утсаа ил гаргаад ярьж байхад нь болдог гэсэн судалгаа бий. Тиймээс утсаа олон хүнтэй газар аль болох ил гаргаж явахгүй, задгай халаасанд хийхгүй байхыг анхааруулъя.

5. Цүнхэндээ олон зүйлстэй цуг хийх

Ялангуяа таны утас гаднах гэргүй бол цүнхэнд байгаа түлхүүр, будаг шунх болон бусад зүйлстэй харшилдаж дэлгэц, ард таг нь зурагдаж булан нь халцрах, төмөр зүйлсэд цохигдож дэлгэц нь цуурч хагарах нь эрсдэлтэй. Тиймээс аль болох тусдаа халаасанд эсвэл гаднах гэртэй болгож байж цүнхэндээ хийж байгаарай.

6. Утасны оролтуудыг өөрөө цэвэрлэх

Чихэвч, цэнэлэгчний оролт, чанга яригчийн хэсгийг өөрөө дур мэдэн үзүүртэй зүйлээр ухах нь үйл ажиллагааны доголдолд хүргэх эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн засварчин дээр очиж сардаа нэг дотор талыг нь цэвэрлүүлж байгаарай.

7. Арын халаасанд хийх

Өмдний ард талын халаасанд утсаа хийх нь 00-д унагаах, газар унагаах гол шалтгаан болдгоос гадна мартаж суугаад утсаа гэмтээх аюултай.

8. Хүүхдэд бариулах

Бага насны хүүхдэд утсаа бариулах нь хүүхдэд бохир нян халдаах маш өндөр эрсдэлтэйгээс гадна хүүхдийн шүлс утсанд орох, шидүүлэх зэрэг аюултай. Мөн бага насны хүүхдийн тархинд цэнхэр гэрлийн хорт туяа илүү их шингэж, тархины хөгжилд муугаар нөлөөлнө.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!