Диснейн гүнж нарыг бодит ертөнц дээр буулгаж ирвэл ингэж харагдана
Диснейн алдарт гүнж нарыг бид үргэлж төгс төгөлдөр төрхөөр харсаар ирсэн. Тиймдээ ч эмэгтэй хүн яг л тэдэн шиг ямагт үзэсгэлэнтэй байх хэрэгтэй гэх бодлыг тархиндаа суулгаж, үүндээ итгэж өөрийгөө голдог. Гэхдээ нэг зүйл байна. Тэд бодит, амьд биш, ердөө л хэн нэгний бүтээл гэдгийг санаарай. Яг энэ санааг гаргаж, хэрэв тэд хүн байсан бол? ямар харагдах байсан болохыг сонирхолтой байдлаар үзүүлжээ.
Ямар ч сайхан бүсгүйг доороос нь харахад давхар эрүү нь цухайж, хамрын нүх нь сагсалзан үзэгдэнэ
Салхийг ингэж мэдрэх гэж оролдож байсан уу? Үнэндээ мэдрэх нь сайхан ч, харагдах нь ийм байна гэдэгт итгэлтэй байж болно
Унтаж байхдаа үзэсгэлэн төгс байна гэдэг боломжгүй
Өглөөг ингэж угтдаг хүмүүс хэр их байна даа
Охид уснаас гарч ирэхдээ нэг иймэрхүү
Үзүүртэй юманд гараа хатгасан хүн чинь үүнээс өөр ямар царай гаргах вэ дээ
Уйл даа, уйл охин минь. Уруулын будгаа ч урсгаад уйл
Үргэлж хөөрхөн байна гэдэг боломжгүйн баталгаа
Араас гэнэт ус давалгаалж бүрхээд авахад, Ариэл л ингээд байж байна байх
Өндрөөс үсэрч байгаа бол өөрийн мэдэлгүй ийм царай гарчихдаг юм