Будаа чанасан усаа шууд асгах хэрэггүй: Таны арьс, үс болон эрүүл мэндэд олон төрлийн ашиг тусыг үзүүлнэ

Будааны шүүсийг олон зуун жилийн турш хүмүүс өөрсдийн арьс, үс арчилгаа болон эрүүл мэндэд зориулж ашигласаар иржээ. Будааг усанд хийж чанаад, илүү гарсан шүүсийг нь авч ашиглах юм. Энэ нь Солонгос, Япон бүсгүйчүүдийн сайхан арьсны гол хэрэглэгдэхүүн гэдгээрээ алдартай. Ингээд хамтдаа будааны шүүсийг хэрхэн гаргаж авах, мөн үүнийг яаж ашиглах талаар зөвлөгөө мэдээлэлтэй танилцъя.

Будааны шүүс бэлтгэх:

Ахиухан усанд багахан будаа (2 аяга усанд 2 халбага будаа) хийж чанана. Мэдээж зөөлөн гал дээр чанах ёстой бөгөөд 20-30 минутын дараа гаргаж аваарай. Будааг нь шүүж аваад хоол хүнсэндээ хэрэглэж болох бол, шүүсийг нь тусдаа саванд хийж, арьс үс арчилгаандаа ашиглах юм.

Будааны шүүсний эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус:

  • Эрч хүчээр тэтгэнэ
  • Хоол боловсруулах системийг дэмжинэ
  • Хавдрын эстэй тэмцэнэ
  • Биеийн халуун дулааныг зохицуулна
  • Өтгөн хаталтаас сэргийлнэ

Та будааны шүүсийг бага хэмжээгээр ууж хэрэглэж болох бөгөөд энэ нь дээрх ашиг тусыг таны биед үзүүлэх юм. Мөн ходоод гэдэс өвдсөн үед будааны шүүс ууж байгаарай. Энэ нь ходоодыг тайвшруулж, өвдөлтийг намдаана.

Будааны шүүсээр арьс, үсээ арчлах нь:

Цагаан будааны шүүс нь В,С,Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг. Үүний ачаар арьсыг гэрэлтсэн толигор хийгээд зөөлөн болгох аж. Үсэнд мөн шаардлагатай амин дэмийг өгч, эрүүл намирсан болгоход онцгой нөлөө үзүүлнэ.

Оройдоо нүүрээ цэвэрлэж, будгаа арилгасны дараа будааны шүүсээр нүүрээ угааж байгаарай. Энэ нь таны арьсанд чийгшэл, шим тэжээлийг өгч, цайруулах үйлчилгээ үзүүлэх аж. Үүнээс гадна арьсны гадаргууг бат бөх болгож, амархан үрэвсэж, гэмтэхээс урьдчилан сэргийлнэ. Та ганц будааны шүүсээр нүүрээ угааж хэвшссэнээр хэд хэдэн арьс арчилгааны бүтээгдэхүүнээс авч болох үйлчилгээг хүртэх юм.

Үс арчилгаанд ч мөн будааны шүүсийг хэрэглэж болно. Үсээ угаасны дараа будааны шүүсээр үсээ зайлж болох юм. Нэг ёсондоо үс, хуйхандаа будааны шүүсийг шингээж, 15-20 минут болсны дараа үсээ усаар зайлж цэвэрлэнэ.

Та өөрөө будааны шүүс бэлтгэхээс гадна гадуур худалдаалагддаг будааны шүүсийг авч ууж болно. Энэ нь ходоодны шархтай хүмүүсийн дунд тун ч алдартай тул нэг удаа уугаад үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!