Ууц нурууны өвдөлтийг эмгүйгээр намдаах жор
Нурууны өвдөлтийг эм, йог болон бусад дасгалаар эмчилж болохыг хүн бүр мэддэг. Тэгвэл та бүхэндээ нурууны тэр их өвдөлтийг богино хугацаанд намдааж, цаашдаа өвдөхөөс сэргийлдэг өөр нэгэн уламжлалт аргыг танилцуулахаар бэлтгээд байна. Бэлтгэж хэрэглэхэд маш амархан тул сурч аваад, хэрэгжүүлээд үзээрэй.
Танд хэрэг болох зүйлс:
- Сармис – 4 хумс
- Сүү – 200 мл
- Зөгийн бал – амталгаагаар
Сармисаа хальсалж бэлтгээд жижиглэн хэрчинэ. Үүнийгээ сүүндээ хийж, гал дээр тавиад, зөөлөн гал дээр 4-5 минут халаана. Сүүг буцлахаас өмнө гал дээрээс авч хөргөөрэй. Дараа нь зөгийн бал хийж амтлаарай.
Хэрэглэх арга:
Сармистай сүүгээ ууна. Долоо хоногийн турш өдөрт нэг удаа бэлтгэн ууж, курс эмчилгээ болгоорой. Нэг сар амарсны дараа ахин долоо хоног ууна.
Сармис нь үрэвслийн эсрэг шинж чанартай тул мэдрэлийн хаванг арилгаж, нурууны өвдөлтийг намаадна. Та өдөр бүр үүнийг уухаас гадна 2 минут нурууны сунгалтын дасгал хийж байгаарай. Ингэснээр та ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэлгүйгээр нурууны өвчнийг ялан дийлж чадах юм.
Нурууны өвдөлтөөс сэргийлэх энгийн аргууд:
- Нэг байрлалд удаан суух буюу зогсохгүй байх хэрэгтэй.
- Утсаар ярихдаа чих мөрнийхөө хооронд утсаа удаан хавчуулахгүй байхыг хичээ. Ингэснээр мөрний булчинд нөлөөлж улмаар нуруу өвддөг.
- Хатуу, нягт гудастай орон дээр унтаж байгаарай.
- Хөлд эвтэйхэн гутал өмс. Тогтмол өндөр өсгийтэй гутал өмсөх нь нурууны өвчний эх суурийг тавьдаг.
- Мөрөндөө цүнх үүрч явдаг бол аль болох хоёр мөрөндөө ээлжлэн зүүгээрэй.
- Хэрэв хүнд юм өргөж явахаар бол нуруугаа аль болох эгц байлгаад гуяны булчинд хүнд ачааллыг төвлөрүүлэх хэрэгтэй бөгөөд өргөж байгаа зүйлээ биедээ ойр барь.
- Ямар нэг биеийн хүч шаардсан ажил хийхээр бол эхлээд бөхийх, суниах, хагас эргэх зэргээр биеэ халаах хэрэгтэй.
- Орой унтахын өмнө хажуу талаараа харж хэвтээд өвдгөө дээш татаж эрүүндээ хүргэхийг хичээ. Энэ нь нурууг амраах сайхан дасгал болно.