Хүүхдэдээ эдгээр хүнсийг байнга өгөхөөс татгалзаарай
Эцэг эх бүр л хүүхдэдээ хамгийн эрүүл, хамгийн сайныг өгөхийг хүсдэг. Гэхдээ заримдаа таны тэр их хайр хүүхдийг өвтгөх, эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэх аюултай. Тиймээс хүүхдэдээ юу өгч байгаагаа ямагт бодож бас судалж байгаарай. Өнөөдөр та бүхэндээ хүүхдэдээ байнга өгч болохгүй хоол хүнсийг танилцуулж байна.
Жүүс
Хүмүүс хүүхдэдээ хийжүүлсэн ундаа биш, жүүс өгч байгаагаараа бараг бахархах нь холгүй байдаг. Гэхдээ таны хүүхдийн ууж байгаа савласан жүүсэнд хэр их хэмжээний сахар агуулагдаж байгааг та мэдэх үү? Савласан жүүс, ундааг хүүхдэд хааяа нэг өгөхөд зүгээр ч, тогтмол уулгах нь аюултай. Нэг стакан жүүсэнд 4-5 халбага элсэн чихэр агуулагдах бөгөөд үүнийг хүүхэд ууснаар ууссан элсэн чихэр тэр даруй цусанд шингэж нүүрс усны солилцоонд муугаар нөлөөлдөг. Тиймээс хүүхдэдээ тогтмол жүүс уулгахаас татгалзаж, оронд нь цэвэр жимсний шүүс өөрөө шахаж өгч байгаарай.
Йогурт
Эрүүл тараг сонгохын тулд найрлагыг нь унших хэрэгтэй. Чихрийн агууламж багатай, байгалийн гаралтай тараг сонгож аваарай.
Жимстэй тараг нь элсэн чихэр, өөх тос, илчлэг ихтэй тул хүүхдүүдийг илүүдэл жинтэй болгож, чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Зөгийн бал
2-оос доош насны хүүхэд зөгийн бал идэж болохгүй. Энэ нь хүүхдэд харшил өгөх эрсдэлтэй төдийгүй ботулизм хэмээх ноцтой халдварт өвчинд хүргэж болзошгүй бактери агуулдаг.
Усан үзэм
Усан үзэм нь хүүхдэд шаардлагатай амин дэм, эрдэс бодис агуулдаг. Гэхдээ хүүхэд идэж болохгүй гэх хэдэн шалтгаан бий: усан үзэм нь том хэмжээтэй, хазахад гулгадаг, хүүхэд хахах магадлал өндөр.
Мөн хүүхдийн хоол боловсруулах систем усан үзмийг боловсруулах гэж багагүй хүндрэлтэй тулгардаг байна. Иймд бага насны хүүхдэдээ усан үзмээс илүүтэй гадил жимс идүүлж байгаарай.
Хүүхдэд зориулсан олон төрлийн аминдэм
Витамин бол нэлээд маргаантай сэдэв юм. Юу гэвэл, эцэг эхчүүд мэргэжилтэнтэй зөвлөлдөхийн оронд мэдлэг, туршлагадаа найдах нь туйлын буруу бөгөөд бүр аюултай байж мэднэ. Тиймээс хүүхдэдээ дур мэдэн янз бүрийн витамин өгч болохгүй. Зөвхөн эмчийн заавраар өгөөрэй.
Хүүхдүүд өөрт шаардлагатай амин дэмээ таны өгч байгаа хоол хүнснээс авах ёстой гэдгийг санаарай.
Сүүтэй коктейль
Эцэг эхчүүдээс хийжүүлсэн ундаа эсвэл сүүтэй шейкийг сонго гэвэл эргэлзэх зүйлгүйгээр сүүтэй шейкийг сонгож хүүхдэдээ өгнө. Гэхдээ энэ нь хийжүүлсэн ундааны адил аюултай бөгөөд маш их өөх тос, элсэн чихэр агуулдаг.
Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар ийм тослог ундаа тогтмол уух нь зүрх судасны өвчлөлийг үүсгэж болзошгүй болохыг баталжээ. Энэ бүтээгдэхүүн нь хүүхэд бүү хэл насанд хүрэгчдэд ч аюултай.