Тоохгүй орхиж болохгүй 10 зүүд

Зүүд бол бидний далд ухамсраас илгээж буй дохио тэмдэг. Удахгүй болох гэж буй баярт мэдээг зөгнөх, эсвэл ямар нэг муу зүйлээс сэрэмжлүүлэх гэж содон зүүд бидэнд зүүдлэгддэг. Тэгвэл дараах зүүднүүдийг та тоохгүй орхиж огт болохгүй, харин ийм учиртай байдгийг нь мэдээд аваарай.

1. Шүд унаж байна гэж зүүдэлвэл

Шүд хорхойтож, арай уначихгүй өмхөрч муудаж байна гэж зүүдэлвэл та бага зэргийн айдастай эсвэл ямар нэг зүйлд маш ихээр санаа зовж байгааг илтгэнэ. Хэрвээ таны шүднүүд унаж байвал ажил төрөл эсвэл хувийн амьдралд чинь дарамт үүсгэж байгаа асуудлыг хурдан шийдэх хэрэгтэйг сануулж буй дохио юм.

2. Хүрхрээ зүүдэлвэл

Та яг одоо, эсвэл тун удахгүй амьдралынхаа нэгэн цоо шинэ хэсэг рүү орох гэж байна. Шинэ зүйл, шинэ эхлэлдээ бэлдээрэй.

3. Жирэмсэн болж байна гэж зүүдэлвэл

Танд удахгүй гялсхийсэн шинэ санаанууд дарааллан төрж амьдралдаа томоохон дэвшил хийх нь ээ. Энэ нь ихэнхээ сурлага хөдөлмөр, ажлын карьер, хувийн бизнестэй холбоотой амжилтыг илэрхийлдэг.

4. Эрлэгийн элч зүүдэлвэл

Өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ үхэж байна, эсвэл эрлэгийн элчтэй уулзаж байна гэж зүүдэлвэл битгий айж эмээгээрэй. Энэ нь удаан хугацаанд таныг зовоосон асуудал, нөхцөл байдлаас удахгүй ангижрахыг зөгнөж байна. Таны сэтгэл санаа тогтворгүй байгаа ч тун удахгүй амьдралынхаа бас нэгэн шинэ үе, мөчлөг рүү орох гэж байна.

5. Нисэж байна гэж зүүдэлвэл

Зорилго, бодсон зүйлдээ хүрэхийн тулд та одоо гаргаж байгаагаасаа ч илүү хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байна. Амбицтай, идэвхитэй бай!

6. Мөнгө зүүдэлвэл

Мөнгөтэй холбоотой зүүд зүүдлэх нь тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг илэрхийлдэг. Маш их мөнгө сугалаагаар хожиж байна гэж зүүдэлвэл таны амьдралын хэв маяг өөрчлөгдөхийг бэлгэддэг бол хэн нэгэнд мөнгө бэлэглэж, зээлүүлж байна гэж зүүдэлвэл та өөрт буй зүйлээ бусдад алдахаас айж байгааг илэрхийлнэ.

7. Хэн нэгнийг “араар нь тавьж байна” гэж зүүдэлвэл

Өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэлэхгүй байгаагийн тод илрэл. Мөн энэ нь дур хүсэл ихтэй байгааг илтгэнэ.

8. Гал зүүдэлвэл

Гал асааж байна гэж зүүдэлвэл та маш их ууртай байна. Галаар тоглож байна гэж зүүдэлвэл таны хийж байгаа зүйл таны бодсоноос ч илүү эрсдэлтэй бөгөөд үүнийгээ өөрчлөх, зогсоох талаар ахин нэг удаа нухацтай бодсон нь дээр. Асаж буй галыг холоос эсвэл хажуунаас харж зогсож байна гэж зүүдэлвэл таны амьдралд зориг шаардсан өөрчлөлт хэрэгтэй болжээ.

9. Байшин зүүдэлвэл

Байшин зүүдлэх нь таны өөрийгөө мэдрэх мэдрэмж болон зан араншин хоёрын эрс тэрс ялгааг сануулж буй хэрэг. Хэрвээ дээвэр зүүдэлвэл хуучин дурсамжаа хэт их бодсоных. Ерөнхийдөө та байшин зүүдэлвэл биеэ ариглан хайрлаж, уужуу сэтгэлтэй байх ёстойг сануулж байгаа юм шүү.

10. Шалдан байна гэж зүүдэлвэл

Ихэнх хүмүүс дор хаяж нэг удаа олон хүний дунд гэнэт нүв нүцгэн гараад ирлээ, түүнээсээ учиргүй их ичиж байна гэж зүүдэлсэн байдаг. Энэ нь бусдаас ямар нэг зүйл нууж, түүнийгээ илчлэгдэхвий гэж хэт их айсных.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!