Нарийхан хүзүү, тэгшхэн мөртэй болгох хялбар дасгалууд

Бид өдөрт 2 цаг 55 минутыг утсаа ширтэж тонгойж өнгөрүүлдэг. Үүнээс болж биеийн галбир өөрчлөгдөж, мөр дугуй болох хандлагатай байдаг. Тэгвэл одоо та бүхэндээ мөр тэгшлэх дасгалуудыг зааж өгье.

Гар өргөх дасгал

  • Мөр, хүзүүгээ тэгш болгож зогсоно.
  • Зураг дээр үзүүлсэн шиг гараа нуруун дээрээ тавиад, нэг алгаа нөгөө алган дээрээ байрлуул. Тохойгоо бага зэрэг нугалаарай.
  • Амьсгалаа гаргахдаа гараа дээш өргөж, хойш нь түлхэ. Тултал нь дээш өргөөд буцааж буулга.
  • 30 секундын турш давтаж хийгээрэй.

Толгойгоо урагшлуулах дасгал

  • Хөлдөө мөрний хэмжээтэй зай авна. Гараа толгойныхоо ард байрлуулна.
  • Өвдгөө бага зэрэг нугална. Нуруу шулуун, бага зэрэг урагшаа хазайсан байх ёстой.
  • Хүзүүгээ чангалж, толгойгоо хойш түлхэнэ.
  • Байрлалаа 20 секунд хадгалаарай.

Мөрөө эргүүлэх

  • Зүүн талаараа харж хэвтэнэ. Гараа дэрэн дээр байрлуулж, өвдгөө бага зэрэг нугалаарай.
  • Баруун гараа 90 градусын өнцгөөр нугалаад дээш өргөөрэй.
  • Үүнийгээ аажуухан буулгаж, газарт хүргэнэ.
  • Нэг талдаа 45 секунд хийсний дараа нөгөө талдаа ижил хийнэ.

Хүзүүгээ сунгах

  • Та энэ дасгалыг сууж эсвэл босоо байрлалаар хийж болно.
  • Толгойгоо зүүн тийш хазайлгаарай. Одоо зүүн гараараа толгойныхоо дээд хэсгийг барь.
  • Гараа тулж, толгойгоо зүүн тал руугаа дарна.
  • 45 секундын турш байрлалаа хадгалаарай.
  • Хоёр талдаа тус бүр 3 удаа давтана.

Эрүүгээ нуух

  • Цэх суугаарай.
  • Долоовор хуруугаа эрүүн дээрээ байрлуул.
  • Хуруугаа бүү хөдөлгө, эрүү, толгойгоо шууд хойш нь татаж эхэл.
  • Толгой ба хүзүүний дээд хэсэгт суналт мэдрэгдэх ёстой.
  • Байрлалаа 10 секундын турш бариарай.

Алчууртай дасгал

  • Алчуураа эргүүлээд хүзүүн дээрээ байрлуулаад, зурагт үзүүлсний дагуу үзүүрийг нь барьна.
  • Аажмаар алчуураа эргүүлж, дээш татна.
  • 10 удаа давтаж хийгээрэй.

Дугуй мөрийг засах

Хэрэв та дугуй мөртэй бол өдөр тутамд дасгал хийж, мөрөө тэгшхэн болгох боломжтой. Хамгийн гол нь тууштай дасгалаа хийх хэрэгтэйг санаарай. Ингэснээр та богино хугацаанд тэгшхэн мөртэй болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!