Таны бие кальцийн дутагдалд орсноо эдгээр шинж тэмдгүүдээр дамжуулан илэрхийлдэг

Кальци нь ясны эрүүл мэндэд чухал нөлөөтэй тул бидний биед хамгийн хэрэгцээтэй эрдэс бодис юм. Цусны даралтыг тогтворжуулах, дааврын ялгаруулалтыг зохицуулах, мэдрэлийн дохиог зөв дамжуулахад ч онцгой үүрэг гүйцэтгэнэ. Биед кальци дутагдах үед илрэх хэд хэдэн шинж тэмдэг байх бөгөөд үүнийг онцгойлон анзаарах хэрэгтэй. Тоохгүй явсаар кальцийн дутагдал туйлдаа хүрч, эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэнэ.

Хуурайшсан арьс

Кальцийн дутагдлын үед арьс ихээр хуурайшиж, ямар ч тос түрхэж арчилсан нэмэр болдоггүй. Энэ тохиолдолд эмчид хандаж, кальцийн түвшин хэвийн байгаа эсэхийг шалгуулаарай.

Ядаргаанд орох

Дүрмээр бол биед кальци дутагдах үед биеийн ерөнхий эрүүл мэндэд нөлөөлдөг. Тиймээс хэрэв та хэт ядаргаанд орж, эрч хүчгүй болж эсвэл үргэлж залхуурах мэдрэмж төрж байгаа бол энергийн ундаагаа уухын оронд нь кальцийн түвшингээ хоол тэжээлээр тэнцвэржүүлэхэд анхаарлаа төвлөрүүл.

Сэтгэл гутрал

Сэтгэл санааны байдал ч кальцитай шууд холбогдоно. Биед кальцийн хэмжээ багасах тусам уур бухимдал ихээр төрж, стрессдэх аж.

Нойргүйдэл

Кальци нь унтаж тайвшрахад туслах мелатонин дааврын ялгаралттай шууд хамааралтай байдаг. Харин кальцийн хэмжээ буурахтай зэрэгцэн тус дааврын ялгаралт багасна. Үүнээс улбаалж сайн унтаж амарч чадахгүй байх, нойргүйдэх зэрэг үр дүнтэй нүүр тулахад хүрнэ.

Парестези

Кальцийн дутагдлын үед парестези илэрнэ. Ам, хуруу, хөлний эргэн тойронд цочрох, бадайрах, булчин чичрэх, хүрэлцэх мэдрэмж буурах, ой санамж муудах шинжүүд илэрч болно.

Хумс хэврэг болно

Ястай ижил хумсыг бат бөх байлгахад кальци чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс кальцийн дутагдалд ороход таны хумс хэт хуурайшиж, хэврэг болж, хугарч эхэлнэ.

Шүд өвдөнө

Таны биед агуулагдах кальцийн дийлэнх хэсэг нь таны яс, шүдэнд хадгалагддаг тул кальци буурах үед хамгийн түрүүнд яс болон шүдэнд нөлөөлдөг. Энэхүү амин чухал элемент байхгүйгээс болж таны шүд шарлаж, өвдөж болзошгүй.

Кальцийн дутагдлыг хэрхэн эмчлэх вэ?

Насанд хүрсэн хүн бүр өдөрт 1000 мг кальци хэрэглэж байх ёстой. Кальцийн зохистой хэрэглээг хадгалахын тулд та хоолондоо брокколи, байцаа, буржгар байцаа зэрэг хар навчит ногоонуудыг нэмж оруулах хэрэгтэй. Кальциар баялаг загас (хулд, сардина, макрель, туна загас), бяслаг, сүү, шар буурцаг, бүйлс зэргийг илүү идэх хэрэгтэй.

Мөн кальцийг илүү сайн шингээж авахын тулд та Д аминдэмийн хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэхүү витамин нь өндөгний шар, хясаа, сам хорхой, мөөг болон үр тариа, овъёос, жүржийн шүүс зэрэг зарим баяжуулсан хоолонд агуулагддаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!