Айл бүрт байдаг вазелиныг ашигтайгаар хэрэглэх санаанууд
Айл бүрт байдаг вазелинийг чухам юунд ашигладаг вэ? Үнэндээ хүмүүсийн төдийлөн тоодоггүй өнөөх вазелин чинь таны төсөөлж байгаагаас илүү ашиг тустай бөгөөд төрөл бүрийн асуудлыг хялбархан шийдвэрлэхэд тусална. Одооноос вазелинийг ингэж ашиглаж байгаарай.
Арьс арчилгаа
- Амархан сайртдаг тохой болон өвдгөндөө вазелин түрхэж, чийгшүүлж болно. Энэ нь гүн чийгшэл өгч, арьсыг сайртаж, хуурайшихаас сэргийлнэ.
- Скраб болгон ашиглах боломжтой. Далайн давс, кофены шаар, элсэн чихэр зэрэгтэй хольж бэлтгээд, гэрийн нөхцөлд скраб болгон ашиглаарай.
- Үнэр удаан баригч: Бугуйны дотор тал, хүзүүндээ сүрчиг түрхэхээс өмнө багахан вазелин түрхээрэй. Энэ нь үнэрийг илүү удаан байхад тусална.
Нүүрний арьс арчилгаа
- Багахан вазелин авч, хөмсөг болон сормуусандаа түрхэж байгаарай. Энэ нь хөмсөг болон сормуусны ургалтыг дэмжинэ.
- Нүүрний будаг арилгагч: Нүүрний будгаа арилгахдаа вазелин ашиглаж болно. Хөвөнд вазелин түрхэж, нүүрээ арчиарай.
- Вазелинийг уруулын бальзам болгон ашиглаарай. Хатаж хуурайшсан урууландаа вазелин түрхэнэ.
Үс арчилгаа
- Үс тань салаалсан бол үснийхээ салаалсан хэсэгт багахан вазелин түрхэж, 5-10 минут болсны дараа угаагаарай.
- Үсний маск: 1-2 халбага вазелин авч (үсний уртаас хамаарч), хэдэн дусал эфирийн тос хийж хутгана. Үүнийгээ үсэндээ түрхэж, 1-2 цагийн дараа угаана.
- Үсээ будахадаа хуйхандаа вазелин түрхэж байгаарай. Энэ нь үсний будаг хуйханд хүрч, толбо тогтохоос сэргийлнэ.
Хумс арчилгаа
- Хумсаа будахдаа хумснхыаа эргэн тойронд вазелин түрхэх хэрэгтэй. Ингэснээр хумсны будаг арьсанд хүрэхээс сэргийлэх юм.
- Хумсны махыг хамгаална. Орой бүр хумсандаа вазелин түрхэж, хумс болон хумсны махаа бат бөх, эрүүл байлгаж болно.
Ахуйн амьдрал
- Арьсан болон ледрин гадуур хувцас, цүнх, гутал зэргийг вазелинаар арчиж өнгөлөөрэй.
- Гацсан цахилгааныг буцаад хэвийн ажиллагаанд оруулахын тулд вазелин түрхэнэ.
Фэйсбүүк сэтгэгдэл