Та эдгээрийг ямар учиртай болохыг мэдэх үү?

Бид ахуйн болон хувийн хэрэглээндээ олон зүйлсийг хэрэглэж, амьдралаа хөнгөвчилж байдаг. Гэвч зарим зүйлсийг хэрхэн, яаж хэрэглэх эсэхийг мэдэхгүйгээс болоод эргэлзэж, тээнэгэлзэхэд хүрдэг билээ. Тэгвэл бид та бүхнийхээ мэдлэгт хөрөнгө оруулалт хийх үүднээс дараах мэдээллийг хүргэе гэж бодлоо. Танд болон таны амьдралд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

1. Сорочкан цамцны захны ард байрлах товч

Энэ нь хоёр учир шалтгаантай бөгөөд хамгийн эхнийх нь сорочкан цамцаа ямар нэгэн зүйлээс өлгөх зориулалттай бөгөөд удаах нь зангиа зүүх үед зангиаг сул байлгалгүй, тогтоох зориулалттайгаар хийгдсэнтэй холбоотой гэнэ.

2. Зөөврийн компьютрийн залгуур дахь утас

Та урьд өмнө зөөврийн компьютер ашилаж байх үедээ уг утсыг харж байсан л биздээ? Магадгүй ямар учиртай юм болоо гэж гайхаж байсан байж болох юм. Уг дөрвөлжин хэлбэртэй утас нь электрон гүйдлийн өндөр давтамжийг буруулах зориулалттай бөгөөд ингэснээр компьютер шатах, эд анги бэртэх зэргээс хамгаалдаг байна. Харин уг утсыг “Ferrite Bead” гэж нэрлэдэг юмсанж.

3. Нисэх онгоцны цонхон дахь жижиг нүх

Энэ нь онгоцон дахь агаарын даралтыг тэнцвэржүүлэх үүрэгтэй бөгөөд хүн бүрийн төдийлөн сайн мэддэггүй ч гэлээ, нисэх онгоцонд байрладаг хамгийн чухал зүйлсийн нэг ажээ.

4. Баллуурны цэнхэр хэсэг

Хүн бүрээс баллуурны цэнхэр хэсэг ямар үүрэгтэй вэ гэж асуухад бүгд шахуу үзгээр бичсэн зүйлийг арилгах гэж хариулах байх. Гэвч энэ нь оновчтой хариулт биш бөгөөд баллуурыг зохион бүтээгчид хамгийн анх ягаан хэсгээр бичигдсэн зүйлсийг арилгаж, үүнийхээ дараа цэнхэр хэсгээр илүү сайн арилгах зориулалттайгаар баллуурыг бүтээжээ. Гэвч хүмүүс үүнийг сайн мэдэхгүй байсан учир улмаар цэнхэр хэсгийг үзгээр бичсэн зүйлийг арилгадаг болгосон байна.

5. Сорочкан цамцны дээд товчны нүх

Сорочкан цамцны бусад товчнуудын нүхнүүд бүгд босоо байхад яагаад хамгийн дээд талын товчны нүх ганцаараа хэвтээ байдаг юм бол? Үүний шалтгаан нь цамцны товч хэвтээ нөхцөлд тайлагдах магадлал харьцангуй бага байдагтай холбоотой гэнэ. Нэг ёсондоо цамцыг ямар нэгэн байдлаар бүрэн тайлагдахаас хамгаалж байна гэж ойлгож болох аж.

6. Пүүзний хамгийн дээд талд байрлах үдээсний нүх

Пүүзийг бид өдөр тутмынхаа амьдралд өргөн хэрэглэдэг билээ. Харин пүүз болон кетний хамгийн дээд хэсэгт байрлах үдээсний нүхнүүдийг урьд өмнө төдийлөн сайн анзаарч, харж байгаагүй болов уу. Харж байсан ч гэлээ, ямар учиртайг нь тэр бүр мэддэггүй нь нууц биш юм. Тэгвэл эдгээр үдээсний нүхнүүдийг пүүз үйлдвэрлэгч компаниуд хэрэглэгчдийг ямар нэгэн спортоор хичээллэх үед шагайг хамгаалах зорилгоор нэмэлт байдлаар хийсэн байна.

Кетний нүх

Харин залуусын номер нэг сонголт болсон кетний дунд орших хоёр нүх нь агаар оруулж, гутлыг чийг татуулахгүй байх зорилготой гэнэ.

7. Халбаганд байдаг нүх

Бидний хоол ундаа идэж, уухад ашигладаг зарим халбаганууд дундаа нүхтэй байдаг шүү дээ. Энэ нь тэгвэл шпагеттиний гоймон хийх зориулалттай юмсанж. Гэвч хүмүүс үүнийг мэдэлгүй гоймонг гараараа барьж, хоолондоо хэрэглэдэг билээ.

8. Жинсэн өмдний жижигхэн халаас

Жинсэн өмдний жижигхэн халаасыг хэд хэдэн шалтгаанаар анх хийсэн гэж яригддаг бөгөөд тэдгээрээс хамгийн үнэнд ойр нь бугуйн цагаа хийх зориулалттайгаар анх 1873 онд алдарт “Levi’s” брэнд энэ төрлийн жижиг халаастай жинсэн өмдийг үйлдвэрлэж байжээ. Харин зарим хүмүүсийн хувьд бэлгэвч хийх зориулалттай гэж үзэх тохиолдол ч бас байдаг байна.

9. Тосон балны таглаан дээрх нүх

Хүмүүс ихэвчлэн тосон бал хэрэглэхдээ таглааг нь авч, хойд хэсэгт нь хийгээд хэрэглэдэг. Энэ үед заримдаа балынхаа таглааг амандаа хийдэг. Тэгвэл таглаанд нүх гаргаж өгсөн нь балны ямар нэгэн хортой нөлөөг хүний амьсгалаар дамжуулан хүний бие рүү оруулахгүй байх зорилгоор ийн хийсэн гэнэ.

10. Шинэ хувцсанд дагалдах товч

Эдгээр ууттай товч нь хувцасны тань аль нэг товч унах юм уу, эсвэл гээгдэх үед хэрэг болно гэсэн санаагаар шинээр худалдаж авсан хувцсанд тань дагалдаж ирдэг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!