Ямар ордны бүсгүйчүүд хамгийн сайн эхнэр байдаг вэ?

Зурхай бол хийсвэр бус бодит тооцоолол дээрээс үндэслэж, тусгай шинжлэх ухаан болтлоо хөгжсөн салбар учраас одоо цагт үүнийг мухар сүсэг эсвэл ор үндэсгүй зохиомол зүйл гэж боддог хүмүүс цөөрсөн гэдэгт итгэлтэй байна. Энэ удаад та бүхэнд аль ордны бүсгүйчүүд хамгийн сайн эхнэр болдог талаар мэдээлэл бэлтгэлээ.
Жич: Хамгийн сайнаасаа муу хүртэлх жагсаалт болно

1. Мэлхийн орд

Мэлхийн ордны бүсгүй бол удаан хугацааны харилцаа болон үнэнч байдлын бэлгэдэлт дүр юм. Гэм нь тэд бусдад хэт их сэтгэл гаргадаг тул яг тийм хэмжээний итгэл сэтгэлийг хүлээж байдаг бөгөөд үүнээсээ болоод өөрийгөө амархан шархлуулах нь бий.

2. Загасны орд

Хамгийн итгэл даахуйц бүсгүйчүүд энэ ордонд төрсөн байдаг. Тэд өөрийн хайртай нэгнээ уужим сэтгэлээр хайрлаж, үргэлж хоёр дахь боломжийг олгодог. Үүнийг нь ашиглаж, итгэл далимдуулан мэхлэх хэрэггүй. Загасны ордны эхнэрүүд бүтээлч сэтгэхүй, хурц ухаанаараа амьдралаа залуурдан явж, гайхалтай амьдралыг бий болгодог.

3. Жинлүүрийн орд

Зурхайн ордуудаас хамгийн мэдрэмтгий, мэдрэмж өндөртэй, сайхан сэтгэлтэй бүсгүйчүүд жинлүүрийн ордных байдаг. Насан туршдаа гэрлэлтээ өнгөлөн зүлгэж, гялалзсан хэвээр байлгахыг эрмэлздэг. “Чамд сайхан бол надад ч бас сайхан” хэмээх үг зөвхөн тэдэнд л тохирно. Нөхрөө, найз залуугаа амжилтанд хүртэл нь урмаар тэтгэж, халамжаар дутаахгүй.

4. Үхрийн орд

Нэг дурласан хүндээ маш үнэнч. Хайртай учраас өөрийгөө ч бүрэн өөрчлөхөд бэлэн. Тэд харилцаа, гэрлэлтээ зөвхөн бие махбодийн хэмжээнд бус оюун санаа, сүнсний түвшинд хүртэл холбоотой байлгах ёстой гэж боддог. Үр хүүхдүүддээ хамгаас халамжтай, гэр бүлээ өөрөөсөө ч дээгүүр тавьдаг.

5. Хумхын орд

Тэд уйтгартай, нэгэн хэвийн байдлыг үзэж чаддаггүй учраас ямагт хөдөлгөөнтэй, гялалзаж явдаг. Хумхын ордны эмэгтэйтэй учирсан бол харилцаагаа үргэлж “update” хий, эс бөгөөс ганцаараа үлдэх болно гэдгээ санаж яваарай. Өөрт нь тохирох хүн биш байна гэдгийг таньсан л бол дараагийн алхмыг шууд хийх зориг түүнд бий.

6. Матрын орд

Олон зүйлийг зэрэг амжуулахдаа гарамгай: хүүхдүүдээ асрах, гэрээ цэвэрлэх, ажлаа хийх, хамгийн гол нь гэрлэлтээ “авч явах”. Залхуу бөгөөд амлалтандаа хүрдэггүй эрчүүдийг үл тэвчигч.

7. Ихрийн орд

Яг л хоёр нүүртэй баг шиг, өнөөдөр нь сайхан үгсээрээ таныг жаргааж, харин маргааш нь тэс өөр хүн болон хувирч чадна. Нэгэнт ихрийн ордны бүсгүйтэй амьдралаа холбосон эсвэл холбох гэж байгаа бол “олон ааш” гэж юу байдгийг биеэрээ мэдрэх хэрэгтэй болох нь. Хүсэл тачаал ихтэй, наалинхай ааш мэдээж ямар ч эр хүнд таалагдана, харин нөгөө талыг нь яах вэ? Зохицуулах л хэрэгтэй болж дээ…

8. Хилэнцийн орд

Хилэнцийн ордны бүсгүй бол гэрлэх хамгийн муу сонголт биш ч гэлээ “хатуу самар” л байх болов уу. Тэд аливаа зүйлд маш өндөр шалгуур тавьдаг, яг өөр шигээ төгс нэгнийг л хайдаг гэдгийг санаж аваарай.

9. Охины орд

Энэ ордны эмэгтэйтэй хамт амьдрахын тулд 100-ний 99-д нь тэдний сонголтыг дагах хэрэгтэй болно. Гэрлэлтээ аз жаргалтай болгоё гэж их хичээл зүтгэл гаргахгүй урсгалаар нь л явуулахыг илүүд үздэг.

10. Арслангийн орд

Хэрвээ тэд амьдралаас, эр хүнээс хүссэн зүйлээ авч чадахгүй бол хосуудын хэн нэгэн нь (ихэнхдээ эрэгтэй нь) асар хүчтэй сэтгэлийн зовлонд унах нь бий. Энэ ордны эмэгтэйг хайрласан л бол эргэх буцах зам байхгүй, харамсах ч хориотойг санаж ав. Түүнийг ууртай үед нь холхон шиг л байхыг хичээх хэрэгтэй.

11. Хонины орд

Өрсөлдөх дуртай ч гайхалтай эмэгтэйчүүд. Эр хүнийг маш үнэнч хайрладаг ч эргээд түүнээс маш их зүйл хүсдэг. Энэ нь ихэнхдээ нөгөө талдаа дарамт болдог. Түүнийг дутуу үнэлж, гомдоох юм бол өшөөгөө заавал авдаг “ширүүн гарууд”.

12. Нумын орд

Тэд аль болох л хариуцлагаас зугтаж, шалтаг тоочихыг илүүд үздэг. Гэр бүлийн тогтвортой байдлаас илүү хувийн эрх чөлөө л түүний хувьд үнэ цэнтэй. Нумын ордны эмэгтэйтэй гэр бүл болсон бол аль болох л өөрөөр нь байлга, тэгвэл хэн хэндээ дарамт багатай байх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!