Аяга таваг угаах ажлыг хялбар болгох сонирхолтой арга
Аяга таваг угаах ажил үргэлж төвөгтэй санагдаж ирсэн үү? Тийм бол амар хялбар аргаар үүнийг шийдвэрлэж болох аж. Танд ердөө аяга таваг угаагч пролон, ундааны хоосон сав хэрэг болно.
Ундааны хоосон савыг хувааж, амсар хэсгийг огтолж авна.
Үүнийгээ халуун цавуу ашиглаж, пролон дээр нааж тогтооно
Ингээд л пролоноо хөөсрүүлээд, аяга тавгаа угаагаад байж болох юм. Пролон тань дээрээ бариултай болчих учир бохирдсон аяга тавгийг угаахад амар хялбар болно.
Аяга таваг угаахыг хялбар болгож өгөх өөр нэгэн сонирхолтой аргыг танилцуулъя.
Жижиг хэмжээтэй тагтай савыг цэвэрлэж бэлдээрэй.
Үүний тагийг хэд хэд цоолно. Ингээд пролоноо цавуу ашиглаж, таган дээр наах юм.
Савны тагийг нь авч байгаад саванд дотроо аяга таваг угаагч шингэн хийнэ. Ингэснээр та пролон дээрээ аяга таваг угаагч шингэн асгах шаардлагагүйгээр бохирдсон гал тогооны хэрэгслүүдээ сайтар угааж цэвэрлэж чадна гэсэн үг. Танд таалагдсан бол гэртээ туршаад үзээрэй.