Хүмүүсийн санхүүгийн байдлыг гаднаас нь хараад мэдэж болох аргууд

Хэд хэдэн зүйлийг нь ажиглаж хараад тухайн хүний санхүүгийн байдал ямар байгааг хялбархан мэдэж болдог. Танд хэрэг болж мэдэх тул эдгээр аргуудыг сураад аваарай. Ихэнх хүмүүс үргэлж өнгөлөн далдлалт хийж, өөрсдийн санхүүгээ нуухыг хичээдэг. Гэхдээ булавч бултайна гэгчээр нуух тусам энэ нь нүдэнд ил болж ирдэг байна.

Улаан ултай гутал

Тод улаан ултай гутал бол “Christian Louboutin”-ийн бэлэг тэмдэг билээ. Дээд зэрэглэлийн, эрхэмсэг бүсгүйчүүд тус улаан ултай өндөр өсгийтөөр гангарч, өөрсдийн бэл бэнчинг гайхуулдаг байв. Гэхдээ энэ трэнд 5 жилийн өмнө хэсэг шуугиулж байгаад дууссан. Харин өнөө үед хямдхан, дуураймал гуталнууд улаан ултайгаар үйлдвэрлэгдэх болсон билээ. Иймд тус төрлийн гутал өмссөн бүсгүйн хэтэвч нимгэн байх магадлал өндөр.

Ээмэг, зүүлт, бөгжийг хосоор нь зүүдэг

90-ээд оны үед бүсгүйчүүд үнэт эдлэл, гоёл чимэглэл хосоор нь буюу багцаар авсан гэдгээ бусдад гайхуулахын тулд хамтад нь зүүдэг байв. Мэдээж энэ нь өнөө цагт бол хоцрогдсон зүйл. Гэхдээ одоо болтол баян харагдах гэж ингэж хослол зүүдэг бүсгүйчүүд байсаар байгаа нь хачирхалтай. Ямар хүн баян харагдах гэж хичээж, бусдын нүдийг хуурахыг хүсдэг гээч?

Хямдхан ариун цэврийн цаас

Өөрийгөө хэчнээн гангалж чимлээ ч, гэрт нь ороход тэс өөр сэтгэгдэл төрүүлэх хүмүүс байдаг. Жишээ нь гэхэд хямдхан ариун цэврийн цаас хэрэглэдэг хүнийг хэзээ ч чинээлэг гэж хэлэх боломжгүй. Магадгүй тэр хэмнэлт хийхийг хичээдэг юм болов уу гэж бодохыг хүсэвч энэ нь бодит байдлаас зөрнө.

Том сүр ихтэй жаазанд зургаа хийж өлгөсөн байдаг

Жижиг талбайтай байр, байшинд амьдардаг ч, гэртээ томдсон сүр ихтэй жаазанд зургаа хийж өлгөсөн байх нь үнэндээ бага зэрэг инээдтэй харагддаг. Хамгийн чухал нь хүрээ жааз биш харин гэрэл зураг өөрөө юм. Энгийн байх тусмаа зураг чамин харагддаг.

Брэндийн дуураймал эд зүйлс зүүж хэрэглэдэг

Дээр дурдсанчлан мөнгөгүй хүмүүс л мөнгөтэй мэт харагдахыг хичээдэг. Үүнийг нь тэдний өмсөж зүүсэн брэндийн дуураймал хувцас хэрэгслээс харж болно. Яагаад заавал брэнд өмсөх ёстой гэж? Өөрийн боломжинд тааруулаад хувцас эдлэл сонгоод авч болох байтал, хуурамч хамаагүй зүйлс худалдан авч, баячуудын эгнээнд нэгдэх гэж оролдох нь өрөвдөлтэй хэрэг биш гэж үү?

 

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!