Та үргэлж бусдад өгдөг ч, авч чаддаггүй төрлийн хүн: Үүнийг илэрхийлэх шинжүүд

Хэрэв та гэр бүл, найз нөхөд, хайрт, ажлын хамт олондоо үргэлж бүхнээ зориулж, 100 хувь сэтгэл гаргаж ханддаг байлаа ч, буцаад тэд танд хүртэх ёстой хэмжээнээс тань бага анхаарал хандуулж, цаг гаргаж байна уу? Тийм бол харилцаагаа эргэн харах цаг болжээ. Эс бөгөөс энэ төрлийн харилцаа таныг стресс автуулж, сэтгэл зүйн таагүй байдалд хүргэх болно.

Та бусдад үргэлж сайн чанараа харуулдаг

Хүмүүс өөртөө итгэлгүй болоод ирэхээрээ сайн зан чанараа ил гаргаж, өөрийн үнэ цэнээ батлахыг хичээдэг. Яг энэ зарчмаар та бусдыг тайтгаруулж тайвшруулж, тэдэнд туслахыг хичээж, өөрийгөө сайн хүн мэт ойлгуулахыг хүсдэг. Нэг ёсондоо бусдын арга эвийг олоход хамаг амьдралаа зориулдаг гэж болно.

Хүмүүсийн хүсдэг хүн нь байхыг хичээдэг

Хайрт тань хайртай шүү гэж хэлэх бүрийд та буруутай мэт санагдаж, түүнд хайрлуулахын тулд хичээх хэрэгтэй мэтээр боддог. Тиймээс ямагт зөв зүйл хийх гэж чармайж, хайрыг нь татах гэж өөрийгөө зовооно.

Таны өгсөн болон таны авч байгаа хоёрын хооронд том ялгаа бий

Өгч байгаа болон авч байгаа зүйл адилхан байх нь харилцааг бат бөх болгодог. Хэрэв та үргэлж өгч, нөгөө хүн тань хүлээж авахаас өөрийг хийдэггүй бол сүүлдээ таны хийж өгсөн зүйлсийн үнэ цэнэ унаж, харилцаа нурах болно.

Хөндий хоосон харилцаа танд таагүй байхад тэр хүн тоохчгүй

Яг л та ганцаараа хайрлаад, та ганцаараа хичээгээд байгаа мэт мэдрэмж төрнө. Нөгөө хүн тань танд анхаарал хандуулахгүй, үл ойшоох нь байдаг л зүйл болж хувирна.

Хүн бүр таныг өөрт нь туслахыг шаарддаг

Хүн бүр таниас тусламж хүсч, харин үгүй гэж хэлэхэд уцаарлаж, хувиа хичээсэн мэтээр занана. Үүнээс болж хүн бүрийн хүслийг биелүүлж явсаар, нэг мэдэхэд өөрийгөө танихгүй, өөрийн гэсэн амьдралгүй болсон байх вий.

Таны хувьд чухал өдрийг хүн бүр мартдаг

Та яг л сүнс шиг амьдардаг. Бусад хүмүүс өөрт нь хэрэг гарсан үед л тань руу холбоо барьж, тус гуйна. Харин эргээд таны хувьд чухал өдөр, үйл явдлыг огт дурсдаггүй.

Танд дээр дурдсан шинжүүдийн аль нэг нь таарч тохирч байна уу? Тийм бол та яг одоо буруу харилцаанд байна. Өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй, дүр эсгэж, өөрийгөө хүчилж амьдарч байна гэсэн үг. Энэ хэвээр сэтгэл гундуу явсаар эцэстээ ямар хүнд хэцүү зүйлстэй тулгарахыг төсөөлөхөд бэрх.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!