Диснейн кинонууд нууцлаг зүйлсээр дүүрэн: Таны анзааралгүй үлдээсэн сонирхолтой хэсгүүд

Хүүхэд нас руу хүргэж өгдөг гал тэрэг хэрвээ байдаг бол гээд л бид дуулдаг шүү дээ. Тэгвэл тэр галт тэрэг нь Диснейн хүүхэлдэйн кинонууд байж чадна. Үзэх төдийд л хамаг хүүхэд насны дурсамж сэдэрч, баяр хөөр, аз жаргалаар сэтгэл дүүрнэ. Харин хэдэн удаа үзсэн ч, хайж олж хараагүй өнгөрсөн олон сонирхолтой зүйлс одоо ч кинонуудад нуугдсаар байна. Тэдгээрийг хамтдаа нээж илрүүлэх үү?

Алладины бирд баруунаас зүүн тийш бичдэг

Алладин хүүхэлдэйн киног “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ээс санаа аван бүтээсэн байдаг. Тус үлгэр нь Исламын алтан үед Араб хэл дээр эмхэтгэсэн Ойрхи Дорнодын ардын үлгэрүүдийн цуглуулга юм. Тиймдээ ч кино бүтээгчид Араб хэл соёлыг Алладин дээр тусган харуулсан бөгөөд үүнийг та Бирд Алладины хүслийг бичиж буйгаас анзаарч болно. Тэрээр Араб болон бусад Ойрхи Дорнодын хэл бичгийн адил баруунаас зүүн чиглэлд бичиж, тус улсуудын соёлыг багахан хэсэгт болов харуулж, хүндэтгэл үзүүлдэг.

“Гүнж ба мэлхий” кинонд Доктор Фасилиерын сүүдэр гавлын ястай хоршиж харагдана

Хорон санаатын малгайн дээр хохмой толгойн дүрслэл байдаг. Харин түүний хананд тусах сүүдэр хүртэл ийм дүрслэлтэй байхыг анзаарч харсан хүмүүс цөөн биз ээ.

Стичийн үрчилсэн баримт бичиг нь үнэндээ кино багийнханд ирсэн талархлын захидал байсан

Лило ба түүний эгч сахилгагүй Стичийг өөрсдийн гэр бүл болгох гэж үрчилж аван, баримт бичиг ч гаргуулдаг. Харин тус баримт бичгийг анзаарч харвал, кино багийнханд ирсэн талархлын захидал болох нь мэдэгдэнэ.

Соривтын хумс үргэлж ил гарсан байдалтай байх бөгөөд энэ нь түүнийг хэзээд тулалдахад бэлэн байдаг болохыг харуулна

Арслангийн бас нэгэн онцлог чанар бол түүний сарвуу. Сарвуу нь маш хурц хумстай боловч ихэнх тохиолдолд буюу ан хийхээс бусад үед нуугдсан байдалтай байдаг. Харин Араатны хаан арслан кинон дээр Соривт ямагт хумсаа ил гаргасан байх бөгөөд энэ нь түүний хорон санаа, аймшиггүйг илэрхийлэх аж.

Гастон унахад түүний нүдэнд гавлын яс үзэгдэнэ

Бардам зантай, ихэмсэг анчин Гастоны дүр “Араатан ба гоо үзэсгэлэн” киноны бас нэгэн чимэг билээ. Тэрээр бүтэх бүтэхгүй зүйлс хийж явсаар эцэст нь өндөр цамхагаас унадаг бөгөөд унах явцад түүний нүдэнд гавлын яс үзэгдэнэ. Энэ нь түүнд тун удахгүй тохиох ирээдүйг зөгнөж буй хэлбэр хэмээдэг.

“Wreck-It Ralph” дээр харагдах тэрхүү дээд амжилтын үзүүлэлт нь Волт Диснейн төрсөн он сар өдөр юм

Тус хүүхэлдэйн кинон дээр гарах ялагдашгүй дээд амжилтын тоо нь 120501 гэсэн байх бөгөөд энэ нь Уолт Диснейн төрсөн огноо буюу 1901 оны 12-р сарын 5-ны өдөр юм.

Рапунзелийн саатуулагч тоглоомнууд нь кинон дээр гарах дүрүүдийн илэрхийлэл болдог

Рапунзелийг нярай байхад түүний дээр эргэлдэн баясгагч тоглоомнууд үзэгдээд өнгөрдөг. Тэгвэл тэдгээр тоглоомын дүрснүүд охиныг том болсны дараа бодитоор гарч ирнэ.

Алладины нисдэг хивс, “Гүнж ба мэлхий” кинон дээр гардаг

Гүнж ба мэлхий киноны нэгээхэн хэсэгт угаагаад хатаахаар дэлгэгдсэн хивс үзэгдэнэ. Ажиж анзаарч харвал энэ нь Алладины нисдэг хивс байх юм.

Урсулагийн шившлэгтээ ашигласан эрвээхий

Урсула Ариэлийн хоолойг өөрийн болгохдоо Ванесса хэмээх эрвээхийг ашигладаг. Хожим тэрээр хүн болсны дараа өөрийгөө Ванесса гэж нэрлэсэн байдаг шүү дээ.

Готел Рапунзелийг тэвэрч үнсэндээ үргэлж түүний үсэнд хүрдэг

Рапунзелийн хорон санаат эх Готел түүнийг тэвэрч үнсэхдээ дандаа үсэнд нь хүрдэг болохыг анзаарч байсан уу? Учир нь Рапунзелийн үс ид шидтэй бөгөөд үүгээр дамжуулан Готел мөнх залуу насыг түүнээс авдаг байв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!