Гоо сайхны компаниуд биднийг яаж хуурдаг вэ?

Эмэгтэй хүний хувьд гоо сайхан байдал гэдэг юу юунаас илүү чухал зүйл билээ. Харин бид ихэнхдээ сурталчилгаа, сав баглаанаас нь болж гоё сайхан болгох бараа бүтээгдэхүүнийг сонгодог боловч энэ нь маш буруу үйлдэл болохыг мэргэжлийнхэн анхааруулж байна. Ингээд хамтдаа гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын бидэнд итгүүлдэг худал зүйлсийг мэдэж авъя.

1. Хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн

Хэдэн настай байх тань хамаагүй хамгийн гол нь арьсандаа тохирсон бүтээгдэхүүн хэрэглэж байгаарай. Ахимаг насны бүсгүйчүүдийн өдөр тутамдаа хэрэглэдэг хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн нь үнэн хэрэгтээ тийм ч үр дүнтэй биш юм.

Тус төрлийн бүтээгдэхүүн нь ердөө л арьсыг зөөлөн, булбарай болгож, нөсөө толбоноос сэргийлэх төдийгүй үрчлээг бага зэрэг бууруулдаг аж. Үүнээс гадна зовхины тос нүүрний тосноос ялгарах зүйлгүй бөгөөд савлагаа нь жижиг, үнэ нь өндөр гэдгээрээ л өөр юм. Тус тосны нүдэндээ ойртуулж болохгүй гэсэн анхааруулга нь л үнэн байдаг аж.

2. Целлютийн эсрэг тос байдаг

Хэрэв үнэхээр целлютийн эсрэг тос үйлчилгээ сайтай байдаг бол хүмүүс фотошоп ашиглаж, гоолиг сайхан биетэй болох гэж зүтгэхгүй шүү дээ. Гоо сайхны ямар ч үнэтэй, чанартай бүтээгдэхүүн целлютийг арилгаж чаддаггүй. Шинжлэх ухаанаар ч үүнийг арилгах боломжгүй гэдгийг баталчихсан юм. Харин хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн л целлютийг үгүй хийж, гоё сайхан байдлыг цогцлоох боломжтой юм шүү бүсгүйчүүдээ.

3. Арьсаа наранд борлуулах

Наранд борлох болон шарлагын орон дээр хэвтэж арьсаа борлуулах нь үнэн хэрэгтээ таны арьс, гоо сайханд асар их хор хөнөөл учруулдаг аж. Та үнэхээр биеэ борлуулахыг хүсч байвал шүршдэг борлуулагч ашиглаж болох юм.

4. Үнэтэй байх тусмаа чанартай

Гоо сайхны бүтээгдэхүүний чанар нь орц найрлагаасаа бүрэн хамаардаг болохоос брэнд, зарагдаж буй дэлгүүр, үнэ зэрэг нь ямар ч холбоогүй гэдгийг сайтар ойлгож аваарай. Өнөөдөр охид бүсгүйчүүд маань үнэтэй бол чанартай гэх утгагүй зүйлд тархиа угаалгаж, буруу бүтээгдэхүүн сонгох болсон нь нууц биш юм.

5. Органик бүтээгдэхүүн

Бид органик бүтээгдэхүүн гэхээр л арьсанд аюулгүй, гоё сайхан болгоно хэмээн итгэж, үнийг нь ч анхааралгүй худалдаж авдаг. Мэдээж энэ нь олон төрлийн химийн бодисоос бүтсэн бүтээгдэхүүнийг бодвол аюул багатай хэдий ч таны арьсыг гоё болгох супер бүтээгдэхүүн биш. Үүнээс гадна байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь ямар нэгэн гадны хольц, химийн найрлага багтаагүй гэх үгэнд хэзээ ч итгэж болохгүй.

6. Үрчлээ арилгах тос

Зураас, үрчлээс, нүдний доорхи хөх толбыг 100 хувь арилгаж чадах гоо сайхны бүтээдэхүүн гэж байдаггүй. Эдгээрийг ботокс, тарилга зэрэг мэс заслын аргаар арьс тэнийлгэх ажилбаруудтай огтхон ч харьцуулж болохгүй бөгөөд одоогоор үрчлээстэй хүчтэй тэмцэх тос бүтээгдээгүй байгаа юм. Унжсан арьс, урилгагүй үрчлээсийг арилгаж чадах гоо сайхны бүтээгдэхүүн гарч ирэхийг нэлээд удаан хүлээх шаардлагатай болж байгаа аж.

7. Нарны тос

Нарны тос түрхэх нь үрчлээс, арьс гандах, коллаген дутагдахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Үүнийг намар, өвөл ч гэсэн хэрэглэхээ мартаж болохгүй аж. Нарны тосыг зөвхөн зуны улиралд түрхэх ёстой гэдэг нь ор үндэсгүй худал үг бөгөөд үүнийг өдөр тутамдаа түрхэж, арьсаа хайрлан хамгаалаарай.

8. Үс уналт зогсоох шампунь

Компаниуд шошгон дээрээ юу бичсэн нь хамаагүй, шампунь үсийг тань цэвэрлэхээс өөр ямар ч нөлөө үзүүлэхгүй аж. Брэнд, үнэ нь үүнд огт хамааралгүй бөгөөд үсээ арчилж, намирсан эрүүл болгох нууц нь ангижруулагч, үсний масканд л байдаг юм.

9. Үс гэмтээхгүй үсний будаг

Сүүлийн үед охид, залуус маань төрөл бүрийн өнгөөр үсээ будаж, бусдаас ялгарахыг оролдох болсон билээ. Мэдээж энэ нь тэдний үс болон арьс гоо сайханд сөрөг нөлөө үзүүлж байдаг. Харин үс гэмтээхгүй үсний будаг гэж байх боловч энэ нь төдийлэн үйлчилдэггүй бөгөөд таны үсэнд ямар нэгэн байдлаар муу нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Иймээс үсээ хамгаалах цор ганц арга бол ердөө л будахгүй байх билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!